.jpg)
ТЕГ-ын дарга асар Б.Хурцын цэнзургүй ярианаас даргын сарын орлого муудаж 25 саяас хэтрэхгүй болсоныг нь ихээхэн шуугиж байна. Гэтэл ярианд нь үүнээс өөр шуугимаар шуугиулмаар зүйл олон байна. Улстөрчдийг “айлгадаг” тагнуулчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хүлээн авч уулзан шинэ томилолтын тухайд нь ярилцжээ. “Херо” Баатарын алдарт “Топор” яриаг тагнуулынхан цацсан гэх яриа намжаагүй шахуу байхад энэ уулзалт болсон нь сонин. Уулзалтын үеэр Ерөнхий сайд тагнуулын даргыг ядарсан стрессдсэн гэж хөөрхийлөөд ядаргаагаа тайл хэмээн элчин сайдын ажилд томилж байгаагаа хэлжээ. Генерал ч үүнийг төрийн томилгоо хэмээн жа гэж хүлээж авчээ. Гэхдээ энэ нь төрийн томилгоо мөн үү ... Элчин сайдын алба гэдэг нь Монголдоо ядаргаанд орсон даргыг гадаадад амраадаг амралтын эрхийн бичиг шиг болсон уу гэдгийг Ерөнхий сайдаас асууя...
.jpg)
Монголд стресдээгүй хүн алга. Тэр тусмаа генералыг ядаргаанд орсон гэж хэн ч хэлэхгүй. Зурагтаар харахад 50 гарсан эр гэхэд тарган цатгалан,эрүүл чийрэг өнгө зүс сайтай гялалзаж явна. Энэ томилгоо ийнхүү Ерөнхий сайд генерал хоёрын хооронд болжээ. Гадаад яамныхныг оролцуулаагүй байна. Оролцсон бол элчин сайдын албан томилгоонд ингэж хөнгөн гоомой хандаж болохгүй гэж хэлэх “мэргэжлийн” дипломатч эрх биш гарах байсан байх л даа ... Д.Цогтбаатарыг хар хурдаараа гүйгээд иртэл томилгоо нэгэнт хийгдсэн байжээ.
.jpg)
Сайдад хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үлдээгүй биз. Н.Номтойбаяр У.Хүрэлсүхийг сайд нарынхаа үгийг сонсдоггүй гэж шүүмжилж байсан нь үнэн аж. Өөрийгөө хүндэлдэг сайд удаан тэсэхгүй. ГХ-ийн сайд зөөлөн бас дипломатч хүн тулдаа л тэвчээд байх шиг байна. Ер нь энэ засгийн сайд нарыг "номхон тэмээ ноолоход амар" гэдэг зарчмаар бүрдүүлсэн. Б.Хурцын яриаг сонссон солонгосчууд лав л баярлаагүй гэдэг нь ойлгомжтой. Өмнөд Солонгос нь манай гол түнш орны нэг, тэнд 30 гаруй мянган монголчууд ажиллаж амьдарч байна. Ядахдаа үүгээрээ энэ улс Монголд их ач холбогдолтой, өндөр түвшинд харилцах учиртай. Тэд өөрсдийгөө манайд нөлөөтэй орны нэг үздэг. Гэтэл Ерөнхий сайд нь стресддсэн даргаа амраадаг амралтын газрын хэмжээнд хүртэл дорд үзжээ.
НУУЦ.мн
ер нь бол хурц таалагдсан ний нуугүй ярьсанд нь бол талархсан эр хүн шиг эр байна билээ. шалчигнасан зангаараа харин болд батзандан 2 шоу хийгээд өнгөрөх шив... арчаагүй төрд гарсан***ууд.... хэн нэгнийнх нь үгнээс өө эрээл ингээл захиалгаар хэн ч бичвэл бичнэ шдээ