Нууц мэдээллийн уурхай

Баавгайн арьс,доньд зарах гэсэн этгээдүүдийг цагдаагийнхан УРАН аргаар илрүүлжээ

Нийтэлсэн: 2017-11-23 00:32:46

 

Автозасварын газар ажиллуулдаг  "Ариун Агь" компаний захирал Б.О-д энэ оны 3-р сард машинаа засуулж байсан зүс таних Баагий гэдэг хүн баавгайр арьс авах хүн байгаа эсэхийг асуужээ. Мөн хямдхан зарна гэдгээ ч хэлжээ. Засварын газрын эзэн найз Өлзийбаатар луугаа залгаж энэ тухай хэлсэн байна. Удалгүй найз нь ярьж ихээхэн үнэ хүрдэгийг нь дуулгажээ. Баагийгаас үнийг нь асуухад дөрвөн сая гэжээ. Ингээд ярилцаад тохирч хоёр сая төгрөгөөр худалдан авчээ. Харин худалдан авагч олох ажлыг  найз нь хариуцжээ. Тэрээр хэд хэдэн хүнд баавгайн арьс байгааг хэлж авах хүн сураглажээ. Сонирхсон зарим хүмүүсд засварын газрын эзний утсыг өгчээ. Удалгүй цагдаад залуу баавгайн нойтон арьсыг толгой сарвуутай нь мөн доньдтой нь хамт зарах гэж байна гэсэн мэдээлэл иржээ. Гүйцэтгэх ажлын шугмаар хятадуудад зарах сонирхолтой байгааг нь ч олж тогтоожээ. Ингээд хятад хэлтэй ажилтнуудаа “худалдан авагчийн” дүрээр явуулсан байна. Тэдний үүрэг нь хятад иргэд гэдэгт итгүүлэх мөн баавгайн арьс бий эсэх, хаана хадгалж байгааг нь мэдэх байжээ. Авто засварын газрын эзэн лүү найз Өлзийбаатар нь залгаж баавгайн арьс сонирхсон хятадууд гарч ирсэнийг хэлжээ. Удалгүй монгол зуучлагч нь ярьж 7-н буудлаас хойшоо зуслан явах зам дагуу байдаг "Зунжин" худалдааны төвийн урд талбайд уулзахаар тохирчээ. Уулзалт оройн 11 цагийн үед болжээ. “Хятадуудыг” очиход саарал өнгийн "Сонота-6", хүрэн улаан өнгийн "Аксент" маркийн авто машинтай залуучууд хүлээж байжээ.  Хятадууд хоорондоо хятадаар ярьж байсанд тэрхүү залуучууд итгэж арьсаа үзүүлжээ. Ингээд үнэ хаялцжээ. Авто засварын газрын эзэн 11 саяар зарна гэхэд “хятад” худадан авагч нэг саяар буулгаж үнэ тохирсон байна. Үнэ ханшаа тохирсоны дараа хот орж наймаагаа хийхээр болжээ. Хятадууд түрүүлэн хот руу давхиж замдаа баавгайн арьс зарах гэсэн этгээдүүдийн тухай мэдээллээ дамжуулжээ. Араас нь залуучууд дагаж явтал машиныг нь замын цагдаа зогсоосон байна.  Шалгалт хийхэд Оюунбаярын дүүгийн машинаас хар эрээн өнгийн цүнх гарч иржээ. Онгойлгохыг шаардахад цахилгаан нь эвдэрсэн хэмээн татгалзсан тул тэднийг цагдаагийн хэсэгт авчирчээ. Цүнхийг хутгаар зүсэж нээхэд дотроос нь баавгайн толгой, сарвуутай арьс үргэлжээрээ гарч иржээ. Мөн цагаан өнгийн гялгар уутанд хийгээд скочидсон доньд гарч иржээ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших