Нууц мэдээллийн уурхай

Шоронгийн атаман багад нь өөрийг нь ХҮЧИРХИЙЛСЭН эрийг камерт нь орж ирэхэд ...

Нийтэлсэн: 2017-11-22 03:32:52

 

Хувь заяаны өшөө авалтын тухай маш сонин тохиолдлыг Mail Online-д нийтэлжээ. Тэртээх 1980 онд Гэрри Моттерсхед гэдэг эр 12 настай хүүг хүчирхийлжээ. Айлган сүрдүүлэлт дор явагдсан хүчирхийлэл бараг жилийн турш үргэлжилсэн агаад хэн ч мэдээгүй аж.  Дараа нь хүүгийн гэр бүл нүүн оджээ. Тэр хэргээс хойш 37 жил өнгөрч Гэрриг хүчирхийлэгч гэдгийг нь хэн ч мэдэлгүй явсан. Энэ хугацаанд тэрээр дөрвөн ч хүүхдийн аав болсон. Гэсэн ч хүчирхийлэгч хэвээрээ үлдсэн байжээ. Гэрри нас ахимаг болсон ч 2016 онд эхнэрээ зодож тамласан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Түүнийг Манчестерын шоронд илгээжээ. Гайхалтай нь тэр шоронд багадаа Гэррид хүчирхийлүүлсэн хүү зургаан жилийн хорих ялынхаа дөрөвдэх хийлийг эдэлж байжээ.  Бүр түүний камерт хамт хоригдох болжээ.  16 нас хүрээд л гэмт хэргийн зам руу орсон хүү зэвсэгт дээрэм, танхайн хэргээр олон жил сууж өдгөө шоронгийн атаманы нэг болсон байв. Тэрээр эхнэрээ зодсон хэргээр орж ирсэн ахимаг эрийг нь өнөөх хүчирхийлэгч болохыг эхэндээ таниагүй байна. Гэхдээ удалгүй мэджээ. Шоронгийн атаман эртний өш хорслоо авч түүнийг үхтэл нь зодоод дараа нь камерийхнаараа ээлж дараалан хүчирхийлүүлжээ. Шоронд гарсан энэ хэрэг шуугиан дэгдээжээ. Үхсэн амьдын хооронд байгаа Гэрри шоронгийн эмнэлэгт хэвтүүлж атаманд хэрэг үүсгэн тусгаарласан.
 
-Би багадаа хөрш айлынхаа ахад хүчирхийлүүлснээ насан туршдаа хав дарж нууж ирсэн. Харин шоронгийн камерт тэр муу өөдгүй амьтныг орж ирэхийг хараад өшөө хорслоо тайлах хүслээ барьж дийлээгүй-
 
Түүний мэдүүлснээр 12 настай байхад нь энэ хэрэг болжээ. Эцэг эхийг нь эзгүйд хөрш айлын гэрийн эзэн Гэрри түүнийг гэртээ урьжээ. Хүүг мансууруулах эм хольсон ундаагаар шахаад дараа нь хүчирхийлжээ. Хүчирхийлсэний дараа ам алдвал хайртай эгчийг нь хүчиндэнэ хэмээн сүрдүүлжээ. Мөн аав ээжийг нь ч хөнөөнө гэсэн байна. Энэ явдал жил гаруй үргэлжилсэний дараа хүүгийн гэр бүл нүүсэн. Хэдий хүчирхийлэгчээс холдсон ч хүү сэтгэлсанааны аймшигтай цохилт гэмтэлд орсон байжээ. Болсон явдлыг мартах гэж эхлээд архинд дараа нь хар тамхинд оржээ. 16 насандаа аль хэдийн цагдаагийн хараанд өртсөн гудамжны танхай нэгэн болжээ. Улмаар дээрэм зодооны хэрэгт холбогдож шоронд оржээ. Суллагдаж гарч ирээд ахин зэвсэгт дээрмийн хэргээр баригдаж зургаан жилийн хорих ялаар шийтгүүлээд байхад нь Гэрри камерт нь орж ирж таарчээ. Шоронд гарсан хэргийн мөрдлөг саяхан дуусаж шүүжээ. Шүүх бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр нь Гэррид найман жилийн ял нэмжээ. Харин шоронгийн атаманд хоёр жилийн ял нэмж өгсөн байна. Мөн Гэррийг өөр шоронд шилжүүлсэн гэнэ.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших