Нууц мэдээллийн уурхай

Фэйсбүүк дэх анчдын группд байлдааны сум зарах ЗАР тавиад тагнуулыханд баригджээ

Нийтэлсэн: 2017-11-22 01:39:23

Зураач мэргэжилтэй Д гэдэг залуу байлдааны зориулалт бүхий галт хэрэгсэл болох 14 ширхэг 9 мм-ийн ПС маркийн сум болон магазин, сүмбэ, кабур гэсэн галт зэвсгийн дагалдах хэрэгслийг хууль бусаар олж авч хадгалан галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. Эхнэр нь салахдаа үлдээсэн хайрцагт дээрхи галт хэрэгсэл байсан гэнэ. Улмаар уг зүйлийг асууж сураглахгүй болохоор нь зарахаар шийдэж фейсбүүкийн анчдын группт зар тавьжээ. Зарын дагуу нэг хүн үзэхээр болж Улаанбаатар банкны хажууд уулзахаар тохиролцжээ. Зураачийг сум, дагалдах хэрэгслээ аваад очиход тагнуулын ажилтан хүлээж байсан агаад ийнхүү баригджээ.

Энэ хэрэгт хилийн цэргийн офицер байсан хадам аав нь холбогджээ. Тэрээр "...“миний эзэмшил миний нэр дээр Вентов буу байдаг байсан. 2006 онд тагнуулын төв газар хурааж авсан. Өөр ямар нэг галт зэвсэг тусгай хэрэгсэл байхгүй. 1991-2002 оныг хүртэл би өөрөө Хилийн цэрэгт ажиллаж байхдаа хэрэглэж байсан эд зүйл манай гэрийн авдарт байдаг байсан. 2007 онд эхнэрээсээ салахдаа гэртээ үлдээсэн. Тэрнээс хойш хаана байгааг нь мэдэхгүй байж байхад манай охин  дээрх эд зүйлийг Д д өгсөн юм шиг байна. Д гийн зарахаар авч явсан бууны кабур, сүмбэ, магазин зэргийг Хиагтын хилийн отръядын штабын дарга надад бэлэглэж байсан. 14 ширхэг сумыг би ажил хийж байхдаа хээрийн сургуулилтын үеэр үлдсэн зүйлийг гэртээ хадгалж байсан юм. Би хууль бусаар байлдааны сум хадгалах хориотой байдаг талаар мэдэж байсан” гэжээ.  Дараагийн удаад мөнгөн ус зарах зар тавиад баригдсан хэргийн тухай өгүүлнэ. 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших