.jpg)
МАН-ын тооны чанарт овоо өөрчлөлт гарлаа. Ямар ч байсан нийгэмд тархсан нэр нь холбогддог идсэн уусан гэх мөнгөний тоо нь илт багасав. Өмнө нь энэ намыг 60 тэрбумын хэрэгт холбогдсон гэх М.Энхболд удирдаж байсан бол өдгөө Хадгалламж банкны 14 тэрбумын хэрэгт орооцолдсон У. Хүрэлсүх даргалахаар болов. Идсэн уусан хэмжээгээрээ 60 тэрбумын дэргэд 14 тэрбум нь хамаагүй бага сонсогдоно. Гэхдээ казинодсон бол казинодсон. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын алдарт хэрүүлд идсэн уусан, казинодсон тоглосон гэдэг үг олонтоо сонсогдож байсан нь ийм л учиртай.
.jpg)
Энэ намын дээд давхаргад “идээгүй, уугаагүй” хүн байхгүй гэдэг нь ингээд батлагдаж байна. Намын их хурал дээр Ж.Мөнхбат У.Хүрэлсүхийг сөрөг хүчинтэйгээ хуйвалдсан, намаа хагалан бутаргасан, ялагдахаар Австрали руу зугтдаг, ялахаар гүйгээд ирдэг хэмээн буруутгасан. Харин У. Хүрэлсүх дүү нартайгаа муудалцмааргүй байна гэсэн. Гэхдээ энэ нь намын дарга болохын тулд сөрөг хүчнээ аргадсан заль байсан. Одоо дарга болсон тул дүү нарыг харин ч “дэглэх” биз. Ж.Мөнхбат намыг тушаалаар цэргийн анги шиг болгох аюул байгааг сануулсан. Өдгөө энэ нь бодит ирээдүй болоод байна.
НУУЦ.мн
мөнхбат нам байгуулаа