.jpg)
Mirror-д Тайландад гарсан сэтгэл цочирдуулам хэргийн тухай мэдээлжээ. Удон-Тхани суурингийн 22 настай Ниттая Сингдюан гэдэг эмэгтэй 62 -той нөхөр Амнуэя Вансилыгийнхаа өмдийг угаах гэж байгаад арын халааснаас нь бэлгэвч олсоноор энэ хэрэг эхэлжээ. Үүнд уурласан залуу эмэгтэй гал тогооны өрөөнөөс хутга аван настай нөхөр лүүгээ дайрчээ. Нөхөр нь байшингаасаа гарч зугтан эсэргүүцэн тэмцсэн болохыг мөрдлөгөөр баталжээ.
Тэрээр хутга барин дайрсан улайрсан эхнэрээ гар хөлөөрөө түлхэж өшиглөсөн ч залуу эмэгтэйг дийлээгүй байна. Хардалт уурандаа ухаанаа алдсан бүсгүй нөхрөө олон удаа хутгалж хөөсөөр байжээ. Хамгийн сүүлд гэрийнхээ гараашийн дэргэд 10 дахь удаагаа хутгалахад нөхөр нь үхэтхийн унаж амиа алджээ. Бүсгүй нөхрөө хөнөөгөөд цогцосыг нь бохир усны цооногт нуужээ.
Дараа нь цагдаад очиж нөхөр лүү нь үл мэдэгдэх этгээдүүд халдсан тухай худлаа мэдүүлэг өгчээ. Цагдаагийнхан мэдээллийн дагуу шөнөжин шалгаад ул мөр олоогүй тул эхнэрийг нь сэжиглэжээ. Удалгүй алуулсан нөхрийх нь цогцосыг олоход эхнэр нь хэргээ хүлээсэн гэнэ.
62 настай нөхөр нь тариалангийн том газартай, суурингийнхаа чинээлэг иргэний нэг байжээ.
NUUTS.mn
Hehe iim z***uu saihan busgui bj hogshin eriig hayad ywna bizdee. Arai aimer uurtai yu kkk
medeej xen ch uurlana shdee. gertee irj xonoogui nuxur ni ugluu ajildaa urd suud***daa xuuxentei tsug irexiig xarax bas l sonin bdgiin bn le
shar semjilsen hugshin tugtsug ooroosoo bolson baina.
Fiidnng this post solves a problem for me. Thanks!