.png)
Тухайн үеийн Засаг дарга нь сум хөгжүүлэх сангаасаа 25 сая төгрөг гаргаж ойгоо тэмдэглэсэн хэргээр хуулийн байгууллагад дуудагджээ. Тус сумын 90 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 7-р сарын 18-19-ний хооронд зохион байгуулагдсан. Ойн арга хэмжээний үеэр наадмын талбай засах чимэглэх засах, урлагийн тоглолт, морь бөхийн бай шагнал, Улаанбаатар хот болон өөр аймгаас ирсэн зочдыг хүлээн авч угталт үдэлтийн ажлыг зохион байгуулах гээд алхам тутамдаа мөнгө шаардсан том ажил өрнөжээ. Сумын төсвөөс нь ердөө тавхан сая төгрөг гарч үлдсэн зардлыг хандивлагчдын мөнгөөр босгохоор шийджээ. Гэтэл хотын “хандивлагчид” нь мөнгөө өгсөнгүй явсаар цаг тулгажээ. Ингээд шаварт унасан шарын эзэн гэгчээр Засаг дарга Ж.Батсүх чамгүй их мөнгөтэй сум хөгжүүлэх сан бэлэн байгааг гэнэт санасан гэнэ. Эхлээд сумынхаа чинээлэг иргэн болох С.Анхбаярыг морь уралдуулаад явж байхад нь залгаж дууджээ. Тэрээр сумандаа цайны газар зочид буудалта агаад аав ээж нь Засаг даргын эхнэрийн аав, ээжтэй үй зайгүй найз нөхдийн холбоотой аж. Ж.Батсүх уяач руу ярьж ойн санхүүжилт дутлаа, хүмүүс хандив өгнө гэсэн өгөхгүй байна, танай нэр дээр зээл гаргаж аваад баярын дараа дараа буцааж төлнө гэж тохиролцжээ. Ингээд сум хөгжүүлэх сангийн ажилтанг дуудаж С.Анхбаярт 25 сая төгрөгний зээлийг олгуулахаар гэрээ байгуулах тухай захирамж өгч гэрээгээ байгуулаад гарын үсэг зуруулаад ир гэж үүрэг болгожээ. Ажилтан төсөл шалгаруулах хороо хуралдаагүй тул болохгүй гэхэд наад төсвийг чинь захиран зарцуулах эрх нь надад байдаг, чамд хамаагүй гэж загнаад гэрээ байгуулж ир гэж үүрэгджээ. Гэрээг тэр өдөр нь байгуулж мөнгө нь ч тэр дороо оржээ. Баяр болохоос нэг хоногийн өмнө ЗДТГ-ын нягтлан зээлдэгчийн хамт явж Төрийн банкнаас 25 сая төгрөгийг бэлнээр авчээ. Авсан мөнгөө доорхи байдлаар тараажээ. Соёл урлагийн комиссын дарга С.Батмагнайд 10.5 сая, дуу бүжгийн найруулагч У.Пүрэвсүрэнд хөлсний дутуу болох 1,5 сая, бэлгийн морины үнэнд 150 мянга гэх зэргээр тарааж өгчээ. Ойн баяр сайхан болжээ. Хурдан морины айргийн тавын бай шагналыг “хандивлагчид” дааж авчээ. Харин 6-30-д ирсэн морины шагналыг Б.Чойжилсүрэнгийн бие төлөөлөгч ирж гардуулжээ. Сумаас тугтай машин болон морины комиссын машины шатах, тослох материал, хоол ундыг л даасан гэнэ. Ойн баяр дууссаны дараа Засаг дарга Ж.Батсүх сум хөгжүүлэх сангийн ажилтнаа дуудаад С.Анхбаярт зээл олгох тухай хурал хийсэн гэдэг тэмдэглэлийг бич дарамталжээ. Дарамталсаар байгаад зээл олгосон хуралдааны тэмдэглэлийг нөхөж бичүүлж оруулжээ. Ойгоор хандивлагчид бэлэн мөнгөний хандиваа өгсөнгүй. 10 сая төгрөг өгөх ёстой Цэдэнбалын академийн зүтгэлтэн нь дөрвөн машин дүүрэн хүнтэй ирж наадсан ч хандиваа өгөлгүй явжээ. Ингээд хандивын мөнгөөр сум хөгжүүлэх сангийн зээлээ төлөх төлөвлөгөө бүтэлгүйдсэн аж. Одоо 25 сая төгрөг экс Засаг даргын толгой дээр бууснаас 7,7 сая төгрөгийг нь төлөөд байгаа гэнэ. Үүнээс болж Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлд том хэрүүл дэгджээ. Хэрвээ хандивлагч нь амласан мөнгөө төлөхгүй бол Засаг дарга асан төлөхөөс өөр аргагүй болж байгаа аж. Харин 10 сая төгрөг өгнө гээд “хулхидсан” хандивлагчийн тухай дараа өгүүлнэ.
НУУЦ.мн