Нууц мэдээллийн уурхай

Гэрийн хорионд орсон Роберт Мугабегийн гэр бүлийн ТАНСАГЛАЛААС ... /гайхмаар/

Нийтэлсэн: 2017-11-20 07:31:31

Африкийн Зимбабаве улсад төрийн эргэлт гарч ерөнхийлөгч асан Роберт Мугабег гэр бүлээр нь гэрийн хорионд оруулсан. Өдгөө хоригдож байгаа экс ерөнхийлөгчийн хувийн эдлэн нь 25 өрөөтэй гэнэ. Энэ эдлэнг улсын хөрөнгөөр барьсан ч дараа нь ерөнхийлөгчийн эхнэр хувьдаа шилжүүлэн авчээ. Тэргүүн хатагтай Грейс Мугабег иргэд нь Гуччи Грейс гэдэг. Учир нь хатагтай хөлөөсөө толгой хүртлээ Италийн энэхүү алдарт брэндээр хучиж бүрхдэг. 

Грейс Мугабе нь ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өмнө нь гэр бүлтэй байсан ч ерөнхийлөгчийн анхны эхнэр Салли Хейфроныг нас барсаны дараа нөхрөөсөө шууд салсан. Гурван жилийн дараа буюу 1996 онд төрийн тэргүүний таалалд нийцэж эхнэр нь мөн улсынхаа тэргүүн хатагтай болсон. 
 
 
Ерөнхийлөгчид хоёр хүү нэг охин төрүүлж өгсөн. Тэргүүн хатагтай болсоныхоо дараа л үнэт эдлэл, брэнд хувцасны донгоосоо болж “Гуччи Грейс”, “Зимбабвегийн тэргүүн шоппингчин” гэдэг хоёр ч алдрыг төвөггүйхэн хүртсэн. 
 
 
2003 онд Парисд нэгхэн удаагийн худалдан авалтаар улсын 120 мянган доллар үрж шуугиан тарьж байсан. 
 
 
 
Мугабегийн охин Бона цэргийн нисгэгч Симба Чикоре нарын хуримд төсвийн дөрвөн сая долларыг зарцуулсан. 
 
 
Ерөнхийлөгчийн Харара дахь хувийн эдлэн лүү нь нэг сая доллароор Германы компаниар зам тавиулж байсан. 
 
 
 
2014 онд тэргүүн хатагтай Ром хотод 105 мянган долларыг мөн нэгхэн өдрийн дотор үрсэн. Энэ мөнгөөр алмаас эрдэнийн 14 зүүлт, өөрийн дуртай Гуччи болон Ferragamo, Rolex брэндийн  64 хос  гутал худалдан авсан.
 
 
Ерөнхийлөгчийн том Чатунга мөн л ээж шигээ тансаглах алт мөнгөнд умбах дуртай.
 
 
Үнэт эдлэлийн хорхойтон.
 
 
Тэрээр өсвөр насандаа л Англид очоод нэг өдрийн дотор 60 мянган доллар үрж байсан. Брэнд  хувцсаар өөрийгөө төдийгүй найз нараа өвч хувцасладаг өгөөмөр нэгэн. 
 
 
 
Энэ бүх тансаглалыг удтал тэвчсэн ард түмэн нь саяхан 92 настай ерөнхийлөгчийг 52 настай эхнэрийх нь хамт баривчлан гэрийн хорионд оруулсан. Өдгөө гэр бүлээр нь Харара дахь Blue Roof  гэдэг тансаг эдлэнд нь хорьж байна.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших