.jpg)
Италийн Corriere della Sera-д мэдээлснээр мафийн ертөнцөд одоогоор боссын босс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц босс болох “Араатан” хочит Сальваторе (Тото) Риина энэ сарын 17-нд Палерма хотод тусгай эмнэлэгт нас баржээ. Тэрээр Коза Нострагийн боссын босс хэргэмтэй амьд сүүлчийн босс байсан. Цаашдаа ингэж хүлээн зөвшөөрөгдсөн босс гарах нь эргэлзээтэй гэнэ. Энэ оны эхээр боссын босс хоёр ч удаа шигдээс болсон. Нас эцэслэх нь тодорхой болмогц Италийн Хууль зүйн сайдаар зөвшөөрлөөр гэр бүлийхнийг нь уулзуулсан байна. Өмнө нь зүрх судасны өвчтэй, хорт хавдартай боссын боссд хүн ёсоор хандаж хүний ёсоор хорвоог орхих боломж өгөхийг өмгөөлөгчид нь шаардаж байсан ч Хууль зүйн сайд хүлээж авахгүй байсан. Сальваторе (Тото) Риина нь 18 насандаа анх мафийн бүлэгт элсжээ. Ердөө 1,58 см өндөртэй тэрээр эхэндээ “Атигар” гэдэг хочтой байжээ. Буу хутга сайн эзэмшсэн тул тогтоол гүйцэтгэгч буюу алуурчны үүрэг гүйцэтгэдэг байсан. 1958 онд тэрээр боссын босс Микеле Наварраг хорооход оролцжээ. Энэ ажиллагаагаа бусад босс болох Бернардо Провенцано, Лучано Леджио нартай хамт гүйцэтгэсэн. Үүний дараа Лучинаог Коза Нострагийн боссын боссоор өргөмжилөхөд идэвхитэй зүтгэжээ. Шинэ боссын босс 1974 онд баригдаж олон жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Чухам энэ үеэс л боссын боссын үүрэг гүйцэтгэгчээр Атигар ажиллах болжээ. Эрх мэдэлд хүрсэн дороо ер бусын харгис хэрцгийгээрээ нэрд гарсан. Мафийн нэгэн ажиллагааны гэрч болсон 13 настай хүүг огтхон ч эргэлзээгүйгээр алах тушаал өгч байжээ. Тэрээр мафийн бусад боссуудыг замаасаа зайлуулахдаа өвөрмөц арга хэрэглэдэг. Оройн хоолонд эелдэгээр урьж дайлаад гэнэгүй байхад нь хоолны ширээний ард өөрийн гараар боомилж алдаг байжээ.
.jpg)
1981-83 оны хооронд болсон Коза Нострагийн 2-р дайны үеэр боссын боссын суудалд нь санаархсан Бонтате болон Инцериллогийн бүлэглэлийг нэг ч хүн үлдээлгүй хядсан. 1984 онд өөрийг нь баривчлах тушаал өгсөн Италийн цагдаагийн газрын дарга Карлос Альберто далла Кьезаг гэр бүлээр нь хөнөөсөн. Үүний дараа нийгмийг бүхэлд нь айлган сүрдүүлэх зорилгоор Неаполь-Миланы чиглэлийн галт тэргийг дэлбэлсэн. Энэ дэлбэрэлтэнд 16 хүн алагдаж 266 хүн шархадсан. 1990 оны эхнээс олон нийтийн шаардлагаар цагдаагийнхан мафийн эсрэг том ажиллагаа явуулж 490 гаруй гишүүнийг нь баривчилсанаас 360-ыг нь 10-аас дээш жилээр хорьсон. Үүний хариуд Атигар жинхэнэ дайн дэгдээж цагдаа, прокурор, шүүгч нарыг хөнөөж эхэлсэн. 1992 оны 3-р сарын 12-нд мафийн эсрэг үзлээрээ нэрд гарсан парламентч Сальво Лима алуулсан. Хоёр сарын дараа олон боссод бүх насаар нь хорих ял оноосон прокурор Паоло Борселлино машинтайгаа дэлбэрсэн. Дараа жилээс энэ бүх аллагын зохион байгуулагч гэдэг нь тодорхой болсон Атигарыг Итали даяар эрэн сурвалжилсэн. Нууц байдалд түүнийг Коза Нострагийн боссын боссд ахин өргөмжилж хочийг нь Араатан хэмээн өөрчилсөн. Харин тэрээр 24 жилийн турш цагдаагаас амжилттай нуугдаж байгаад 2007 онд баригдсан.
.jpg)
Цагдаагийн батласнаар Араатан нь өөрийн гараар 40 хүнийг буудаж хоолойг нь хэрчиж мөн боомилж хороосон аж. Мөн түүний шууд тушаалаар 150 хүнийг хөнөөсөн. Баригдсаны дараа шоронгоос “нягтлан бодогч” хочит Бернардо Провенцаног өөрийн үе залгамжлагчаар томилсон. Залгамжлагч нь түүний харгис хатуу арга барилыг халахаа зарлаж аллага хүчирхийллийг зогсоосон. Тэрээр 2010 онд баригдаж өнгөрсөн жил шоронд хорт хавдраар үхсэн. Харин Араатан үе загламжлагчаасаа нэг жилээр илүү насалжээ.
NUUTS.mn