.jpg)
Ийм явдал Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын .... тоотод гарчээ. Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, 46 настай Б гэдэг эмэгтэй нь нөхөртэй түр гадагшаа гараад ирсэн М гэдэг өөрөөсөө дүү эмэгтэйн хэлийг тас хазсан хэрэгт холбогджээ. Тухайн шед нөхөр нь М-тэй түр гадагшаа гараад ирсэнд харджээ. Болсон явдлын тухай шүүгдэгч нь “... Гантулгын ээжээсээ 20.000 төгрөг аваад гуравдахь архиа авч уусан. Түүнээс хойш хүмүүс гарч орж бие засаж байсан. Нэг харахад М болон миний хамтран амьдрагч Т нар алга болсон байсан. Удалгүй тэд хамтдаа гаднаас орж ирэхэд нь “та хоёр яагаад гадуур хувцастайгаа орж ирж байгаа юм бэ, хааччихаад ирэв” гэж асуусан. Тэгэхэд Т “юу гэсэн үг вэ, бие засаад ирлээ” гээд намайг түлхсэн. М миний хажуугаар том өрөө рүү орсон. Би араас нь ахин шалгаахад “таны хар юмаар яадаг юм” гээд утсаараа мессэж бичээд байсан. Намайг “үнэнээ хэлэхгүй юм уу, та хоёр хаачсан бэ” гэж асуухад “наад хар юмаа хараад явж байх чинь яасан юм бэ, хохь чинь” гэсэн. Тэгэхээр нь би М-ийн куртикны захнаас барихад намайг үсдсэн. Биднийг зууралдаж байтал Т орж ирээд салгахад ширээн дээр байсан халуун сав унаж хагарсан. Тэгэхэд Гантулгын ээж “та нар айлд архи уучихаад яагаад агсам тавиад байдаг юм бэ, цагдаа дуудна” гээд байсан. Би “та цагдаа дуудчих, энэ хоёр үнэнээ хэлэхгүй байна” гэж хэлсэн. Тэр үед Жавзмаа эгч “хүмүүс архи уугаад хэрүүл үүсгээд байна” гээд миний хажууд цагдаа дуудсан. Тэгтэл М хойд талын өрөөнөөс “миний хэл тасарчихлаа” гээд муухай орилсон. Тэгээд толинд хараад эргээд сууж байсан газраа очоод “Эгчээ та яаж байгаа юм бэ миний хэл тасарчихлаа” гээд уйлаад байсан. Нилээн уйлж суууж байснаа дөрвөн хөллөж мөлхөөд тасарсан хэлээ гартаа бариад гараад ирсэн. Цагдаа орж ирээд “юу болсон бэ” гэхэд М “Б эгч миний хэлийг хазчихлаа” гэсэн...” гэжээ. Харин хохирогч бүсгүй “ ...Т нь хамтран амьдрагч Б-тэйгээ муудалцахаар нь би алуулчих байх гэж айгаад гарсан. Гэтэл араас Т гараад ирсэн. Буцаад ороход ахин хэрүүл маргаан дэгдсэн.. Тэгтэл Б эгч намайг багалзуурдаад бид үсдэлцээд дарсан байсан. Т орж ирээд биднийг салгахад Б уурлаад, үсчээд байсан. Тэр үед миний хэлийг хазсан байсан. Бас хутга барьж дайрсан. Т бариагүй бол намайг хутгалах байсан. Би бүх цусаа залгиж байсан. Шүүгээний толинд хартал хэл маань тасарсан байсан.. Би 2-3 сар хоол идэж чадаагүй. Тайландад эмчилгээ хийлгэхээо судлахад хэлний хөвч таслаж, өөх суулгаж, хэлбэр засахад 29.1 сая төгрөг болно гэсэн” гэжээ.
NUUTS.mn
GAIHALTAI YUMAA TSASARSAN HELTEI HUN YRIADL BAIHUU.....HELEE HAZCHAAD TSUS ENE TER GARAH BOL BAIDAGL ASUUDAL SHDEE
Энэ бол Монголын эмгэнэлт үнэн төрх.
архи томчуудын бузар