.jpg)
Сүүлийн үед Б.Хурц улстөрийн од болж байна. Түүнтэй хамгийн түрүүнд халз тулсан хүн нь ХЗ-н сайд Ц.Нямдорж юм. Тагнуулын экс дарга сайдыг хоёронтоо “гүвээд” байна. Эхний удаад С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан, Эрдэнэт үйлдвэрт 42 сая доллар шахсан, С.Алтжингийн хэргийн материалыг устгасан хэмээн нэр заан буруутгасан. Дараагийн удаад өчигдөрхөн Л.Болдын БНАСАУ-д зэвсэг зарсан хэрэгт “хавчуулжээ”. Тухайн үед Хойд Солонгосоос 300 мянган долларын асуудлаар албан бичиг ирсэнийг Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж мэдэж байсан гэв. Ингэж хэлсэнийг сайдтан зурагтаар үзээд мэл гайхсан байна. Өмнө нь тэрээр зурагтгүй учраас чухал үйл явдлын мэдээг үзэж чаддаггүй байсан. Зурагтаас мэдээлэл авсан тэрээр Б.Хурцын томилгоог хойшлуулахыг шаардлаа. Гэтэл энэ томилгоог Засгийн газар баталж дэмжиж УИХ-д оруулж ирсэн. Гайхалтай нь Б.Хурцын томилгоог баталсан Засгийн газрын хуралдаан дээр сайдтан эсэргүүцээгүй. Харин одоо эсэргүүцэж сууна. Өмнө нь тэрээр Б.Хурцтай ганцаараа тулж байсан. Өдгөө Ж.Батзандан, Л.Болд гээд цөөнгүй холбоотонтой болсон тул нэлээд зориг оржээ.
НУУЦ.мн