.jpg)
Daily Mail-д мэдээлснээр Бразилийн мал аж ахуйн гол бүсийн нэг Носа-Сеньора-Апаресида мужид бусдын машин сэвтээж гэмтээсэн морийг цагдаагийнхан баривчилж камерт хорьсон хэрэг гарчээ. Хэрэг тарьсан морь гудамжаар “зугаалж” яваад нэгэн эмэгтэйн жийп машиныг тангарч сэвтээжээ. Гэмт этгээдийг нэн даруй баривчлахыг хохирогч шаардсаны дагуу морийг цагдаагийн газрын урьдчилан хорих төвд авчирч камерт хорьжээ. Азгүй морь камерт бүтэн нэг хоножээ. Морио баривчлагдсан болохыг мэдсэн эзэн нь цагдаагийн газарт яаран ирсэн нь морьтой нь “уулзуулаагүй” гэнэ.
-Морийг маань чөлөөтэй эргэж хөдлөх ч аргагүй давчуу камерт хийсэн. Бүтэн хонуулахад ядахдаа ус өгөөгүй байсан-
Цагдаагийнхан эхлээд хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсны дараа морийг нь суллана гэжээ. Эзэн нь морио гаргаж авахын тулд төлбөрийг төлсөн агаад харин цагдаа нарыг амьтантай хэрцгий хандсан хэмээн удирдлагад нь гомдол гаргажээ.
NUUTS.mn