.jpg)
Улаанбаатарын зочид буудлууд элдэв хэргийн үүр уурхай болжээ. Өнгөрсөн 5-р сард “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т Баянгол дүүргийн 19-р хороонд орших “Секрет гарден” гэдэг зочид буудалд Н.Т гэдэг залуу хамтран амьдрагч Н.У гэдэг эмэгтэйг хоёр цаг гаруй зодсон хэрэг гарсан. Уг зочид буудал нь бүсгүйн гэрийн хажууханд байдаг ажээ. Тухайн үед бүсгүйн ангийн найз нь ирж тэд шар айраг ууцгаажээ. Хамтран амьдрагч залуу нь уг буудлын гурван давхарт өрөө авч тийшээ орсон байна. Ингээд хардалтын улмаас зодож гарчээ. Хэдий архи шар айраг уусан ч хэн нь согтоогүй байсан гэнэ. Бүсгүйг хүнтэй утсаар ярихад залуу нь хардаж зоджээ. Хохирогч болон гэрч нархоёр цаг зодсон гэж мэдүүлсэн. Ангийн найзых нь мэдүүлснээр залуу гар хөлөөрөө толгой нүүр лүү нь цохиж өшиглөж зоджээ. Н.У-гийн нүүр нь битүү хавдар болж хамраас нь цус гоожиж толгой нь ч хавдсан байжээ. Зодуулж бүсгүйг орилж тусламж гуйхад зочид буудлын ажилтан гурвантаа ирж хаалга тогшсон болоод л буцаж байсан гэнэ. Тухайн үед ажиллаж байсан Д.Болор-Эрдэнэ нь “... намайг гуравдахь удаагаа очоод хаалгыг нь цохиход эрэгтэй нь тайлсан. Цаана нь байгаа хоёр эмэгтэй нь цагдаа дууд гээд орилоод байсан, харин залуу нь зүгээрээ гээд хаалгаа хаасан. Би зүгээр юм байна гэж ойлгоод доошоогоо буусан. Гэтэл ахиад л эмэгтэй хүн орилоод эхэлсэн. Ахин дээшээ гарч хаалгыг тогшиход зодуулсан эмэгтэйн найз гэх эмэгтэй гарч ирээд цагдаа дууд гэсэн чинь яасан бэ гээд над руу уурласан. Үүний дараа л би цагдаа дуудсан...” гэжээ. Ийнхүү илтэд зодооны хэрэг гарч байхад ямар ч хариуцлагагүй хайхрамжгүй хандаж байжээ. Хэрвээ зодуулж эхлэх үед цагдаа дуудсан бол бүсгүй бага бэртэх байжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “...хохирогчийн биед доод эрүүний баруун талын үений толгойн хүзүү хэсгийн зөрөөтэй далд хугарал, үений толгойн мултрал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий олон гэмтэл ...” учирчээ. Зодсон хамтран амьдрагч нь “Безот” гэдэг компанид ажилладаг гэнэ.
НУУЦ.мн
Bolorerdene gegçh teneg yumu
Эмэгтэй хүн зоддог эр хүн хэрэггүй шүү. Эр хүн тэсэхийн аргагүй байсан ч тэвчих хэрэгтэй.
Emegtei huniig iim bolgodog ymar hargis er ve muu er emd gehcheer hajuudaa bga hunee utasaar yrilaa gej hardaj bga bol ene bol hard***t gedeg uvchin shuu iim huntei nasiig barna gej bdagguin bnlee.minii oir toirond bga humuusees harhad neg l gar hursen bol hureed bdag gedeg ym bnlee shuu s***san deer gej zuvulmuur ym bndaa yanadaa em hunii tawilan gej
Баянгол дүүрэг угааса ячка олонтой. Зочид***дал нэртэй ячка нарын үүр уурхай болсон газраараа***дартай.