Нууц мэдээллийн уурхай

Өөдөөс нь хэн ч дуугарч чаддаггүй Б.Хурцыг Ерөнхий сайд болгоё ...

Нийтэлсэн: 2017-11-16 01:09:27

 

Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Мөнхбаттай булайгаа дуудалцан хэрэлдсэн. Энэ үеэр гишүүн залуу  Монголын “ганц” эр хүнийг “Чи Энхбаяр болсон юм уу” гэж хашгирсан. Үүний дараа Ардын намыхны дунд “Энхбаяр шиг болохсон” гэх яриа дэгдсэн. Өдгөө төрийн гүйцэтгэх засаглалын дээд эрх “Топор” гэгддэг У.Хүрэлсүхд байна. Тэрээр жинхэнэ эр хүний хувьд сайд даргаа нараа ажиллуулж бас атгаж чадаж байна хэмээн магтуулж байгаа. Гэхдээ түүнийг Ж.Мөнхбатаас эхлээд хэрэлдэх доромжлох хүмүүс зөндөө. Харин хэн ч өөдөөс нь үг хэлж чаддаггүй нэг хүн Монголд байгаа гэдгийг өчигдрийн УИХ-ын АБГБХ-ны хуралдаан харууллаа. Тэр бол ТЕГ-ын дарга асан бөгөөд өдгөө БНСУ-д суух элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц юм. Түүний өөдөөс үг хэлэх сөрөх хүн гарсангүй. Ганцхан Л.Болд үг хэлээд нам дарууллаа. Харин ч өөрийн баахан маапаанаа орон даяар дэлгүүлэв.
 
 
Тагнуулын байгууллагын үндсэн чиг үүрэг нь гадны тагнуултай тэмцэх илрүүлэх юм. Гэсэн ч  Их хурлын гишүүд гадаадын тагнуулуудаас дор юм хийж байдаг тул тэднийг тагнахыг буруутгах аргагүй юм. Б.Хурцыг ам нээхээс өмнө олон гишүүд үг хэлэхээр нэрээ өгсөн байв. Харин нүдэн дээр нь Л.Болд “бут ниргүүлсний” дараа үг хэлэх зоригтон гарсангүй, бүгд нэрээ татан авлаа. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Ж.Батзандан үг хэлэв. Гэсэн ч Б.Хурцын хэргээр анх гарч ирсэн шигээ зоригтой дайчин ярьсангүй. Бараг л ТЕГ-ын экс даргыг тайлбар хийгээд өгөөч хэмээн гуйж гувшиж явсан гэж ойлгогдохоор үлбэгэр сулбагар юм ярив. Үүний дараа Б.Хурцын томилгоог эсэргүүцэх гишүүн гарсангүй.
 
 
Харин ч “энэ томилгоог дэмжье, энэ хүнээс элдэв юм бүү асуу” гэх зэргийн айсан бэмбэгнэсэн яриа цуварлаа. Ингээд бараг 100 хувийн шахуу саналаар Б.Хурцыг элчин садад томилуулахыг дэмжлээ. Гэтэл  өөдөөс нь үг сөрөх нь бүү хэл урдаас нь эгц харах хүнгүй энэ эрхэмд элчин сайдын суудал жижигдэнэ. Түүнийг элчин сайдаар явуулахын оронд Ерөнхий сайд болговол Монголд ашигтай байна. Б.Хурц бол жинхэнэ эр хүн, энэ олон задарсан сайд дарга нарыг айлгаж чадна, атгаж чадна, ажиллуулж чадна, ард түмний хүсээд байгаа сахилга хариуцлыг энэ хүн л тогтоож чадна. У.Хүрэлсүхийн өөдөөс захын гишүүн хэрэлдэж байна. Харин Б.Хурцын өөдөөс хэн ч сөрвөлзөж чадахгүй гэдгийг та харлаа, би харлаа, бүх монголчуул харлаа.
 
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 1
  1. Zochin /112.72.11.108/ 2017-11-17 23:48:25

    Nere tiim bna le shu! Yg unen elchin saidin suud*** bagadhar hun bna le. Ene hun l Ulsda es surtahuun deg jaygiig togtooj mdne!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших