Нууц мэдээллийн уурхай

Хүйтэн шөнө майхандаа хонуулсан найзынхаа БУЛШИН дээр нь 70 жилийн турш цэцэг тавьж иржээ

Нийтэлсэн: 2017-11-15 03:59:40

 

1947 онд 12 настай хүү Карл Смит бойскаутуудын эгнээнд оржээ. Зун нь бойскаутууд Өмнөд Уэльсын Гаур нуур луу аялалаар явахад золгүй явдал тохиолдож хүү нууран живж амиа алджээ.  Гэр бүл нь хүүгийнхээ булшыг байнга эргэж тойрдог байжээ. Хорвоогийн жамаар эцэг эх нь өнгөрөхөд эмэгтэй дүү нь ахынхаа булшыг эргэсээр байжээ. Гэхдээ  нэгэн сайн санаатан осол гарсан өдөр болон талийгаачийн төрсөн өдрийн аль нэгнээр ирж булшинд нь шинэ цэцэг тавьдаг болсон гэнэ. Охин дүү нь тэрхүү хүнийг олох гэсэн ч чадсангүй. Ийнхүү 70 гаруй жил өнгөрсний дараа гайхаш тасарсан дүү нь ВВС ТВ-д ханджээ. Зурагтынхан хамтран эрж  хайсан ч олсонгүй. Эцэст нь булшны дэргэд отолт зохион байгуулж байж эзнийг нь олжээ. Тэр хүн нь талийгаач хүүгийн нэг сургуулийн найз Рональд Сеймур-Уэстборо гэгч байжээ.
 
 
Өдгөө 84 настай тэрээр Карл Смиттэй хамт тэрхүү аялалд хамт явжээ. Гэхдээ түүнд майхан байгаагүй агаад бусад нь хуваалцахыг хүссэнгүй. Харин Карл хүү л түүнийг майхандаа оруулж хонуулдаг байжээ. Золгүй учрал болсон өдөр Рональд найзыгаа нууранд живсэнийг хамгийн түрүүнд мэдэж гаргаж авсан гэнэ. Тэр цагаас хойш сайхан сэтгэлт найзаа хүндэтгэн жил бүр булшыг нь эргэж иржээ.  Золгүй учрал болсон өдрөөр нь заавал ирдэг. Хэрвээ ирж амжихгүй бол найзыхнаа төрсөн өдрөөр ирж булшыг нь янзлан шинэ цэцэг тавьдаг байжээ. Талийгаач хүүгийн дүү нь энэ тухай сонсоод ихэд гайхсан байна. Харин Рональд дүү охин нь байдаг гэдгийг мэддэггүй байжээ.
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 2
  1. Таны нэр /202.179.31.242/ 2017-11-17 16:29:10

    монгол хүүхэдүүд байсан бол булаалцаад майхандаа хонууоах байсандаа

  2. Таны нэр /202.179.31.242/ 2017-11-17 16:29:10

    монгол хүүхэдүүд байсан бол булаалцаад майхандаа хонууоах байсандаа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших