(1).jpg)
Өнгөрсөн Ням гарагийн шөнө Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан хэрэг гарсан. Тэгвэл дээрх сэлэм эргүүлсэн залууг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт хэмээх мэдээлэл тарсан юм. Тиймээс С.Мөнхчулуунтай уулзаж энэ талаар тодрууллаа.
-Таны төрсөн дүүг олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан гэх мэдээлэл цацагдсан. Дүүгээсээ болсон явдлын талаар асуусан уу?
-Гар утас руу нь залгахаар утсаа авахгүй байна лээ. Яг юу болсныг сошиалаас олж мэдсэн.
-Шөнийн цэнгээний газраа нээснийхээ орой ийм хэрэгт холбогдсон юм биш үү?
-Насанд хүрсэн хүний хаана, юу хийж явахыг би цагдана гэж байхгүй. Шөнийн цэнгээний газар нээсэн эсэхийг мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар тийм газар ажиллуулдаггүй. Өнгөрсөн Ням гарагт ийм зүйлтэй холбогдсон гэж сонссон. Тус тусын амьдрлаар амьдардаг хүмүүс шүү дээ. Миний сонссоноор "Сүнсний баяр"-аар барьдаг тоглоомон сэлэм гэсэн.
НУУЦ.мн