.jpg)
Солонгос руу цувах монголчуудын тоо өсөх тусам нийгмийн даатгалынхны “үнэ” улам бүр өсөж байна. Учир нь виз гаргахад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхыг шаарддаг. Харин хэнэггүй монголчуудын дундаас даатгалаа тогтвортой тасралтгүй төлсөн хүн цөөхөн гардаг. Ингээд л нийгмийн даатгалынханд ханддаг агаад тэд тодорхой үнэ ханштайгаар даатгал төлөгчдийн мэдээллийн санд даатгал төлсөнөөр бичилт хиж оруулдаг. Өмнө нь ийм хэрэг одонт дүүрэг Баянголоос гарсан бол Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс мөн гарчээ. Тус хэлтсийн хэлтэст орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Маша овгийн Г.З нь нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Замбага овгийн Б.Б гэдэг эмэгтэйгээс таван сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Хүний нөөцийн мэргэжилтэн нь төрсөн дүү Б.Б, хамтран амьдрагч Д.Т нарыг нийгмийн даатгал төлөгчөөр нөхөж оруулахын тулд гурван сая, мөн иргэн Г.Мөнхбаатар, С.Отгонжаргал, О.Эрдэнэбулган нарыг БНСУ-ын визэнд оруулах зорилгоор хүн тус бүрээс 2,2 сая төгрөг нийт 6,2 сая төгрөг авчээ. Үүнээс таван саяыг нь байцаагчид өгч нэг саяыг “унагажээ”. Тэдний нигмийн даатгалын шимтгэлийг “Төгсийн эрэлхийлэл”, “Эм Си Эйч Ар”, “Хос пирамид” зэрэг компаний нэр дээр бичжээ. Үүнээс гадна байцаагч нь Б.Баасаас гурван сая төгрөгийг энэ маягаар авсан гэнэ. Өдгөө энэ хэрэг шүүх мөрдөн байцаалтын шатанд шийдвэрлэгдэж байна.
НУУЦ.мн