Нууц мэдээллийн уурхай

Аса аварга шүүхэд ЯЛАГДСАН, Б.Хурц бас ялагдах уу ...?

Нийтэлсэн: 2017-11-15 01:32:21

 

Өчигдрийн гол шуугианы нэг нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгч нэр төрөө сэргээлэхээр заргалдах тухай байв. Өмнө нь Асашёорюү Д.Дагвадорж чөлөөтийн дасгалжуулагч нарыг бас ингэж шүүхэд өгсөн. Энэ хоёр явдал тун төстэй. Чөлөө бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нар хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл цацсан бол Ж.Батзандан ч мөн хэвлэлийн бага хурал хийсэн.  Хоёр нэхэмжлэгч хоюулаа нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүндийг гутаасан  хэмээн гүтгэлэгийг тараасан хэлбэрээр няцаалт хийлгэх шаардлага гаргасан. Гэхдээ Аса аварга ялагдсан агаад энэхүү ялагдал нь тун чимээгүйхэн өнгөрсөн. Түүнийг шүүхэд гаргасан өргөдлөө буцааж татах тухай яриа гарсан ч нэхэмжлэлээ татаагүй. Чөлөөтийн багш нарын тараасан хэвлэлийн мэдээнд Д.Дагвадоржид байгууллага удирдах боловсрол, арга барил, ур чадвар, сэтгэл зүрх, харилцааны соёл байхгүй.., МЧБХолбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар өөрийг нь олон жил тэтгэж байсан дүүгээ сумогоос хөөгдөхөд нь зөөлөн буулт хийлгэж, чөлөөт бөхтэй хамаагүй хүнийг Монголын чөлөөт бөхийн холбоонд оруулж ирсний гай өнөөдөр тодорч байна..., 2014 оны азийн аврага шалгаруулах тэмцээн Казахстан улсад зохион байгуулагдсан..., Монгол улсын гавьяат тамирчин О.П-г шагналын тавцанд гарах гэтэл Д.Дагвадорж нь дуудан болиулж, дарамтлан цамцыг тайлуулан авч хэн нь мэдэгдэхгүй, огт танихгүй Казахстан улсын хүнд өмсүүлэн шагналын тавцанд гаргаж Монголын нэр хүндийг гутаан доромжилсон, Монголын баг тамирчдын үр шимээр олж авсан баяр бахдалыг дээрэмдэж дарамталсан..., өөрт нь үнэн үг хэлж, шударга хандсан дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийг хараан загнаж, заримыг нь үүрэгт ажлаа хийх боломжгүй болгож, хүний эрхийг хохироон дарагуйлагч..., сайд, дарга нар эсвэл гадныхантай эелдэг, нялуун харьцаж, өөрийгөө маш сайн хүн, Монголын чөлөөт бөхийг аврагч мэтээр ойлгуулж ичихгүйгээр хоёр нүүр гаргаж чаддаг бялдууч..., буруугаа хүлээдэггүй, өөртөө дүгнэлт хийдэггүй, засаршгүй этгээд...гэх мэтчилэн 16 төрлийн асуудлыг хөндөж бичээд 32 хүн гарын үсгээ зурсан байсан.  Мөн шаардлага хүргүүлэх тухай бичигт МЧБХолбооны дүрэмд зааснаар их хурлыг хуралдуулахгүй байна, МЧБХолбооны 2013 оны санхүүгийн тайланд өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн холбоонд орсон орлогыг тусгаж тайлагнаагүй..., МЧБХолбооны 2014 оны санхүүгийн тайланд залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн холбоонд орсон орлогыг тусгаагүй..., МЧБХолбооны 2014 оны санхүүгийн тайланд Д.Дагвадорж  хувиасаа 352 сая төгрөг оруулсан гэж худлаа тусгасан, гадаад тэмцээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж худал тайлагнасан, тамирчдаас авах хураамжийг өсгөөд зарцуулалтын тайланг тавиагүй, хариуцлагагүй ажиллаж байна, гурван тамирчинд хуурамч виз гаргаж явуулаад хоригдсон болон бусад асуудлуудыг тоочин дурдсан. Үүнээс Аса аварга сумогоос хөөгдсөн, байгууллага удирдах чадваргүй гэсэн “үгэнд” маш их гомдсон гэдэг. Гэсэн ч шүүх “гүтгэлэгээр” дүүрсэн гэх хэвлэлийн мэдээ, албан шаардлага нь Д.Дагвадоржийн нэр хүндийг гутаагаагүй харин ч МЧБХолбооны санхүүгийн болон холбооны үйл ажиллагааг дүрэм, журамд заасны дагуу явуулах, холбооны ажил, үйл ажиллагааг сайжруулах улмаар тамирчид, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалах, холбооны удирдлагыг хариуцлагатай байлгах зэрэг асуудлыг шүүмжлэлтэйгээр хөндөж бичсэн хэмээн үзэж хүлээж аваагүй болно. Ийнхүү Аса аварга ялагдсан билээ. Ер нь сүүлийн үед алдартангууд нэр төрөө сэргээлгэхээр  шүүхдээд голдуу ялагдаж байгаа аж.
 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших