Нууц мэдээллийн уурхай

44-тэй англи эмэгтэй нөхөр, зургаан хүүхдээ ХАЯЖ цахимаар танилцсан африк эр лүү нисжээ

Нийтэлсэн: 2017-11-14 17:08:41

 

Их Британы Зүүн Болдон гүнлэгийн Саут-Тайнсайд хотын 44 настай эмэгтэй Хайди Хепвортод европ хэмжүүрээр бүх зүйл байжээ. Сайн нөхөр сайхан есөн хүүхэдтэй. Том байшин, зуслан хоёр ч машинтай. Нөхөр нь муугүй мөнгө олдог тул өдий хүртэл юугаар ч дутагдаагүй аж.  Нэг насаар ах нөхөр Эндитэйгээ  хамт амьдраад 18 жил болсон. Нөхөр нь бараг л бурхан шиг хүн аж.
 
 
Тэрээр эхний нөхрөөсөө гурван хүүхэдтэй салсан Хайдиг эхнэрээ болгож хүүхдүүдийг нь өөрийн мэт өсгөж иржээ. Тэд гэрлээд дундаасаа зургаан хүүхэд гаргажээ.  Хатан хааны тэнгсийн цэргийн ахмад дайчин нөхөр нь үүргээ хариуцлагаа ухамсарласан сайн нөхөр байэээ. Харин өдгөө эхнэрийнхээ хийсэн үйлдэлд одоо ч итгэхгүй байгаа гэнэ.
 
 
-Эхнэр маань өнгөрсөн хавраас нэг л өөр болсон. Фэйсбүүкд гэнэтхэн  олон арван ази африк эрчүүдтэй найз болсон байсан. Удалгүй мусульман эмэгтэйчүүд шиг алчуур зүүж  урт даашинз өмсөдөг болов. Өмнө нь ийм хувцас хэзээ ч өмсөж байгаагүй тул би ихэд гайхсан- 
Энэ мэт хачин жигтэй ааш гаргасаар зунаас эхнэр ньтанигдахын аргагүй өөрчлөгджээ. Өмнө нь халамжтай хань хайртай ээж байсан тэрээр ууртай догшин эмэгтэй болжээ.
-Надтай ч хүүхдүүдтэйгээ ч ширүүн бүр бүдүүлэг догшин харьцах боллоо. Гэр орноо хайхрахаа болив. Хаашаа ч юм олон цагаар алга болдог. Ирэхдээ бөөн ууртай хүн орж ирээд биднийг толгой түрүүгүй загнаж орилж хашгирдаг-
Бүр нууцаар биедээ хачин шивээс хийлгэсэн гэнэ.
 
 
Удалгүй энэ бүх явдлын учир  тайлагдаж эхнэр нь 30 настай Мамаду Жаллоу  гэдэг лалын шажинт хар арьст эр ухаангүй дурласан байжээ. Энэхүү Гамбийн африк эртэй өнгөрсөн 4-р сард фэйсбүүкээр танилцжээ.
 
 
-Энэ африк эр л эхнэрийг нь маань ховсдож толгойг бүрэн угаасан. Тэгээгүй бол өдий насны ёс журамтай англи эмэгтэй нөхөр есөн хүүхдээ хаяад хаа холын Африк руу нисэхгүй-
Хаягдсан нөхрийх нь хэлсэнээр гамби эр Африкийн хар домын ховсоор эхнэрийх нь ухаан санааг самууруулж тэдний хамаг амьдралыг орвонгоор нь эргүүлсэн аж.  Амьдралдаа Английн хилийг алхаж үзээгүй эхнэр нь саяхан Африк руу нисэж шинэхэн амраг дээрээ очжээ. Өдгөө Гамбийн нэгэн бөглүү хотод амьдарч байгаа аж.
 
 
Явахдаа нэлээд мөнгө нууцаар авчээ.  Гэнэтхэн нөхөр хүүхдээ хаяад африк эрийн өвөр лүү гүйсэн ахимаг англи эмэгтэй өдгөө баяр жаргалаар дүүрэн байгаа гэнэ.
-Би жинхэнэ хайртайгаа учирсан. Энди бид хоёрын гэрлэлт 100 хувь сайн сайхан байгаагүй. Харин одоогийн сонголтдоо би сэтгэл дүүрэн байна. Яагаад миний насны эмэгтэй амьдралаа өөрчилж болохгүй гэж-
Тэрээр өнжөөд л хүүхдүүдтэйгээ цахимаар уулзаж санаж байгаагаа хэлдэг.
 
 
Гэхдээ нөхөр нь үүнд нь итгэдэггүй гэнэ. Түүний бодлоор гамби эр Английн харьяат болох гэж л эхнэрийг нь уруу татсан гэнэ. 
 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших