.jpg)
Секс хөдөлмөрийн салбарт 12 жилийн өмнө хөл тавьж саяхан “тэтгэвэрдээ” гарсан 39 настай Гвинет Монтенегро гэдэг мэргэжлийн биеэ үнэлэгч асан эмэгтэй “хөдөлмөр алдраа” тэмдэглэж мөн дурдатгал номоо бичиж хэвлүүлжээ. Тэрээр энэ хугацаанд нийт 10091 хүнд үйлчилсэн гэнэ.
Ажилдаа хариуцлагатай ханддагийн хувьд Гвинетт нь олон турш үйлчлүүлэгчдийн бүртгэлийг нарийн чанд хөтөлж иржээ. Үүний үндсэн дээр унтсан эрчүүдийнхээ тоог яг тодорхой гаргаж ирсэн гэнэ. Мөн олон жилийнхээ туршлагаар эрчүүдэ жижигхэн хөхтэй хүүхнүүдэд илүү дуртай байдгийг баталжээ.
Түүний үйлчлүүлэгчид нь голдуу эхнэртэй эрчүүд, бизнес хүрээнийхэн байжээ. Тэд өөрсдийгөө хаягдсан гологдсон нэгэн гэдгийг мэдрэхгүйн тулд өөртөө нь учирдаг байсныг бичсэн байна.
-Эрчүүд бие үнэлэгчдээс том хөх, гоё биетэйг нь сонгодоггүй. Харин ч эсрэгээрээ байдаг л хүүхнүүдийг нь авах тэднээр үйлчлүүлэх дуртай гэдгийг туршлагаараа батлана. Сайхан эмэгтэйн дэргэд ямар ч эр хүн бие барьж чөлөөтэй байж чаддаггүй. Эрчүүд олон сайхан биеэ үнэлэгч эгнэн зогссон янхны газар орж ирээд шууд л барьц алдаж самгарддаг. Харин энгийн бүсгүйчүүдтэй учир зүйгээ амархан олдог, илүү чөлөөтэй байдаг тул дундаж зэрэглэлийн бие үнэлэгчид илүү их сонгогддог-
-Би эхнэртэй эрчүүдэд үйлчилж байснаараа өөрийгөө буруутайд тооцдоггүй, эхнэрүүдийх нь өмнө харин ч гавьяа байгуулсан. Учир би тэдний гэрлэлтийг нь аварсан. Миний хүчинд олон зуун эмэгтэй нөхрөөсөө салаагүй бас хаягдаагүй-
10 мянга гаруй эрчүүдээсээ 84 настай нэгэн өвгөнийг хамгийн сайн үйлчлүүлэгч гэж нэрлэжээ. Бүр түүнтэйгээ уулзах гэж хүлээдэг байсан гэнэ.
-Бие үнэлэх нь урлагтай адилхан. Цаг нь ирвэл шууд явах хэрэгтэй-
Одоо тэрээр зохиол бичихээс гадна эрчүүд эмэгтэйчүүдийн харилцааны тухай блог хөтөлдөг болжээ.
НУУЦ.мн
unen gej uu
unen uu