Нууц мэдээллийн уурхай

Фэйсбүүкээр танилцсан "Марина"-д дурлаад ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ авч 7,2 сая төгрөгөө өгөөд алджээ

Нийтэлсэн: 2017-11-14 02:30:51

 

Увс аймгаас хотод ирсэн Б.Ж гэдэг 27 настай бүсгүй 2016 оны 10-р сарын сүүлээр өөрийнхөө фэйсбүүк хаягаа  “КА МАРИНА” болгон өөрчилж  Ц гэдэг залуутай танилцжээ. Нэгэн царайлаг казак бүсгүйн зургийг тавьж тавьж өөрийгөө казак хэмээн итгүүлсэн гэнэ. Аавыгаа Коля гэжээ. Ийнхүү тэд цахимын найз болжээ. Мессэнжэрээр өдөр бүр харилцаж удалгүй утасны дугаараа солилцож утсаар ярьдаг болжээ. Залуу фэйсбүүкын зурган дээрх хөөрхөн бүсгүйг Марина гэдэгт итгэж яваандаа сэтгэл алдан дурлажээ. Харин үүнийг нь л хүлээж байсан зальтай эмэгтэй мөнгө нэхэж эхлэсэн байна. Эхний удаад утасны нэгжгүй боллоо хэмээн 5000 төгрөгний нэгж авчээ. Дараа нь халаасны мөнгөгүй болсон хэмээн 30 мянган төгрөг шилжүүлж авчээ. Удалгүй томхон юм авахаар шийдэж нэг дүү нь Эрдэнэтэд тархины хагалгаанд орох гэж байна, хагалгааны 3.5 сая төгрөг дутлаа хэмээн уйлж  ярьжээ. Сандарсан залуу яаран цалингийн зээл авч нэхсэн мөнгийг нь шилжүүлжээ. Бүсгүй мөнгийг АТМ-аар дамжуулан танихгүй хүний дансыг ашиглаж авчээ. Мөнгөө аваад дансаа өгсөн хүнд 10 мянган төгрөгний шагнал өгчээ.  Тэрээр дүүгээ хагалгаанд оруулсан өөрөө сахиж байна гэж хэлжээ. Удалгүй  хамаг бичиг баримт, банкны картаа эмнэлгээс хулгайд алдлаа хэмээн ярьсан гэнэ. Үүнд нь бас л итгэсэн залуу виза карт захиалж өгчээ. Марина ахин залгаж Зулаа гэдэг дүү нь очиж авна гэсэн ч үнэндээ өөрөө ирсэн аж. Нэлээд буддаг байрын намхан эмэгтэй ирэхэд нь виза картаа өгөөд явуулжээ. Үүний дараа ахин дүүгийн эмний мөнгө, шинжилгээний мөнгө хэмээн 50 мянгаас 500 мянга хүртэл хэмжээгээр олон удаа мөнгө авчээ. Энэ мэтээр залуу 2016 оны 11-р сараас 2017 оны 3-р сар хүртэл нийтдээ 7,2 сая төгрөг өгсөн гэнэ.  Гэтэл Ц-гийн ах нь дүүгээ цалингийн зээл авсан болохыг мэдэж ээждээ хэлжээ. Ээж нь шалгаасаар хамаг учрыг нь хэлүүлж авсан аж.  Харин энэ үед Марина нь ээлжит нэгэн залиа зохиогоод залуу руу ярьжээ. Тэрээр Эрдэнэтээс хот руу явж байгаад автомашины осолд орсон, Гэмтлийн эмнэлэгт байна гэж хэлжээ. Эмнэлэг дээр Зулаа гэдэг дүү нь хүлээж байгаа, түүнд мөнгө өг гэжээ. Харин залуу ээжээ дагуулж очсоноор Марина гэдэг хуурамч нэрээр мөнгө залилсан Б.Ж гэдэг эмэгтэй баригджээ. Царайлаг казак бүсгүйн зураг тавьж  бусдыг мэхэлсэн тэрээр мөнгө аваагүй хэмээн удтал мэлзсэн ч цагдаад очсон хойноо хэргээ хүлээжээ. Мэхлүүлсэн Ц гэдэг залуу тэр зургийг хараад л дурласан гэдгээ мэдүүлжээ. Бүр гэрлэнэ гэдэгт нь итгэсэн тул ийнхүү их хэмжээний цалингийн зээл авч нэхсэн мөнгийг нь өгч байжээ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 3
  1. zochin.... /124.158.126.197/ 2017-11-14 18:26:44

    he he peisbuukiinhen hezeech zurag shigee baidagguil baihgui yudaa

  2. уншигч /202.9.42.141/ 2017-11-14 18:27:09

    энэ залууг тэнэг гэхээс өөр юу хэлэх вэ

  3. sosor /183.177.98.182/ 2017-11-14 21:50:57

    teneg durak genen ch ym shig kk yasan khugiin durl*** ve

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших