Төр хөрөнгөө буцааж авахын босгон дээр Техник Спортын Төвийг татан буулгах нь хэний ашиг сонирхолд нийцэх вэ ...
Нийтэлсэн: 2017-11-14 00:38:35
.jpg)
.jpg)
Одоо ч энэ байдал давтагдах нь. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан мэдээнд сүүлийн хоёр жилийн турш Техник спортын төвийг үйл ажиллагаа явуулаагүй гэжээ. Энэ нь үнэн. Одоогийн эзэд спортын чиглэлийн үйл ажиллагааг гажуудуулж ирсэн. Түүнээс гадна тухайн үеийн Эрүүл мэнд спортын яамнаас томилогдон ирсэн захирлыг ажлаа хүлээн авах гэхэд хаалга үүдээ цоожлоод зугтааж байсан ч тохиолдол гарсан. Дээд шүүхэд Д.Дашзэвэгийн тал ялагдсаны дараа түүний хадам дүү болох Ц.Ням-Осор нь ТСТ-ийг татан буулгахаар улайрч эхэллээ. Энэхүү хамаатан садны холбоог уншигч та анхааралдаа авна уу ...
.jpg)
Зүй нь Ц.Ням-Осор төрийн өмчийг үндсэн зорилго чиглэлээр нь үргэлжүүлэн ажилуулах үүрэгтэй, ёс зүйтэй дарга байх учиртай. Гэтэл албан хаагчаас илүү хамаатан садны холбоо нь чухал аж. Татан буулгах үндэслэлд “Биеийн тамир, спортын байгууллагуудыг төрөөс дэмжихгүй бол алдагдал ихтэй, ажиллах нөхцөл боломжгүй байна” гэж дурджээ. Гэтэл төр хөрөнгөө өөрийн мэдэлд аваад удирдлагын багийг нь солиход Монголын нэрийг дэлхий дахинд гаргадаг буудлагын спортыг дэмжих чиглэлээр үр ашигтай ажиллах бүрэн боломж байгаа юм. Болж байгаа үйл явдлаас харахад би л эзэмшихгүй бол өөр хэнд ч өгөхгүй гэсэн муухай монгол зан харагдаж байна. Нэгэнт өөрийн болгож чадахгүйд хүрмэгц 50 гаруй жилийн түүхтэй төрийн өмчийг татан буулгаж үгүй хийгээд явах нь үнэхээр л атгаг санаа аж. Хэрвээ төвийг татан буулгавал өнгөрсөн жилүүдэд дураараа дургиж байсан олон баримт сэлт үрэгдэх замхрах аюултай юм.
NUUTS.mn
