.jpg)
Нью-Мексик мужийн Натан Хрдлик маш ховор тохиолдох төрөлхийн генийн эмгэгтэй төржээ. Энэ эмгэгийн улмаас залуугийн гуяа нь ургаагүй агаад өдгөө 137 см өндөр. Одой гэж шоолуулж байсан ч удаатай гэнэ. Гэхдээ түүний гадаад төрх үзэсгэлэнт хар арьст найз бүсгүйтэй болоход нь саад болоогүй аж. Натан фейсбүүкээр Челси гэдэг 19 настай бүсгүйтэй танилцжээ.
Залуу төрхийнхөө согогийн талаар анхнаасаа нуусангүй. Бүсгүй ч үүнээс болж тэдний харьцаанд хүндрэл гарна хэмээн эмээж байсан аж. Тэр 172 см өндөртэй. Гэсэн ч энэ айдас нь бэрхшээл болсонгүй. Натан нь гадаад төрхөөрөө дутагдалтай ч сэтгэл зүрхээрээ бүсгүйг өөртөө татаж чаджээ. Өдгөө тэд хамт амьдарч байна.
Гадуур явахад нь хүмүүс одоо ч гайхаж харж толгой сэгсэрдэг. Гэхдээ олонхи нь хосыг хараад жинхэнэ хайр сэтгэл байдаг гэдэгт итгэдэг.
Натанын өвчин нь маш ховор тохиолддог эмгэгт тооцогддог.. Эмнэлгийн шинжлэх ухаанд 25-хан тохиолдлыг бүртгэсэн байдаг.
Ийм өвчтэй хүмүүс явж чаддаггүй бол Натанд аз тохиож явах чадвараа бүрэн алдаагүй. Гэхдээ явах нь маш хүнд гэдгийг Натан хүлээжээ. Тэрээр удаан явж чаддаггүй.
Эмч нарын батласнаар генийн өвчин тусаагүй бол залуу 190 см өндөртэй болох байсан гэнэ. Харин найз бүсгүй нь түүнд бүхий л талаар дэмжэг туслалцаа бас урам зориг өгдөг гэнэ. Натанд байнгийн эмчилгээ шаардлагатай байдаг. Жилийн эмчилгээний зардал нь 25 мянган долларт хүрдэг. Түүнийг албан ёсоор хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тооцоогүй тул тэтгэмж тэтгэлэг авч чаддаггүй.
Өдгөө Челси нь найз залуугаа хөгжлийн бэрхшээлтэйд тооцуулахаар хөөцөлдөж байна. Мөн эмчилгээнд нь хандив цуглуулахаар “Gofund Me” гэдэг төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
НУУЦ.мн