Нууц мэдээллийн уурхай

Экс ажилтандаа төлбөр төлөх болсондоо ХОРССОН захирал машин дээр нь “Г...-ЧИИ” гэж бичжээ /бичлэг/

Нийтэлсэн: 2017-11-09 15:50:56

 

 
 
DailyNews-д мэдээлснээр өдгөө 59 настай Кристофер Стантон/ Christopher Stanton/ нь “Welcomm Communications” гэдэг компанийг 1988 онд үүсгэн байгуулжээ.  Түүний компани нь одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байна. 
 
 
Харин Сюзанна Броган/ Suzanne Brogan/ хэмээх 49 настай эмэгтэй энэ компанид таван жил ажиллаад 2015 оны сүүлээр ажлаасаа халагджээ.
 
 
Тэрээр өөрийг нь хууль бусаар халсан гэж үзсэн тул шүүхэд хандаж гомдол гаргажээ. Энэхүү хөдөлмөрийн маргааны хэрэг жил гаруй үргэлжилж эцэст нь экс ажилтан эмэгтэйн ялалтаар дуусжээ. Шүүх түүнийг хууль бусаар халагдсан, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг зөрчиж халсан гэж үзсэн тул “Welcomm Communications” компанийг Сюзанна Броганд 35 мянган еврогийн нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
 
 
Энэ нь бараг 50 орчим мянган доллар аж. Шүүхийн шийдвэр гарсанаар захирал болон халагдсан ажилтан хоёрын тэмцэл дууссангүй. Нөхөн төлбөр төлөх шүүхийн шийдвэр гарсанаас хойш нэг сарын дараа буюу өнгөрсөн 10-р сарын 6-ны шөнө Сюзаннагийн  машин дээр үл мэдэгдэх этгээд цагаан өнгийн будгаар “г..чии” гэж бичсэн байжээ.
 
 
Эмэгтэй тэр дор нь цагдаад мэдэгдэж гомдол гаргажээ. Цагдаа бичлэг шүүж үзэхэд “Welcomm Communications” компаний захирал Кристофер Стантон нь шөнө дөлөөр ирж экс ажилтныхаа машинд зохисгүй доромжилсон үг бичсэн нь харагджээ.
 
 
Тэрээр цагдаад өөдгүй ажилтандаа их хэмжээний төлбөр төлөх болсондоо хорсон уг хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлжээ. Саяхан шүүх хэргийг хэлэлцэж өширхөг захирлыг 4615 еврогоор торгожээ. 
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших