Хайден Ховард гэдэг англи бүсгүйн мастиф үүлдрийн Жэксон гэдэг нохой нь гадуур зугаалж яваад буцаж ирэхдээ арай ядан хөдөлж байсан гэнэ. Мөн бие нь эрээн алаг харагджээ. Эзэн нь эхлээд зөгийнд хатгуулж гэж боджээ. Гэсэн ч шалгаж үзэхэд шувууны буу гэгдэх үрлэн сумтай буугаар буудуулсан байжээ.
-Нохойныхоо биеэр дүүрэн сумны шархыг хараад цочролд орсон. Хүмүүс ямар зэрлэг болсон юм бэ-
Удалгүй сэхээ орж нохойгоо мал эмнэлэгт яаралтай хүргэжээ.
Малын эмч нохойг нэг биш харин нэлээд олон удаа буудсаныг тогтоожээ. Сум бөгсөн болон цээжин биед нь бөөгнөрсөн байдалтай тусжээ.
Сумыг гаргаж авахын тулд эхлээд үсийг нь хусжээ.
Дараа нь сумыг нэгбүрчилэн түүж авчээ. Нийтдээ 27 үрлэн сум түүж авчээ.
Мөн сум шүргэж хайрч гарсан 20 шарх байсныг тоолжээ. Эмч нарын тооцоолсноор нохойг 70 гаруй сумаар буудсан гэнэ. Үүнээс 27 нь онож мөн 20 нь шүргэж гарчээ. Эзнийх нь хэлсэнээр нохой нь тун тайван зантай номхон гэнэ. Хэзээ ч хүн лүү дайрч байгаагүй аж.
Бүсгүй цагдаад хандсанд тэд мөрдөж хөрш нарыг нь нэгжсэн байна. Удалгүй нэгэн хөршийн гэрээс нь үрлэн сумтай шувууны буу гарч иржээ. Тэрээр өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож байсан гэдгээрээ цагдаагийн хяналтанд орсон нэгэн аж. Кримналистикийн шинжилгээгээр нохойг нь хөршийх нь буугаар буудсан нь тогтоогджээ. Түүнийг гэрийн тэжээмэл амьтантай зэрлэг харьцсан хэмээн баривчилжээ. Харин бүсгүйн нохой хурдан тэнхэрч байгаа гэнэ.
Харин эзэн нь нохойгоо хамт дагуулж явдаг болжээ.
НУУЦ.мн