.jpg)
Охид, хүүхдийн хүчирхийллийн асуудал сүүлийн хэдэн сарын хугацаанд манай улсад хурцаар тавигдаж, нийгмийг цочроож, сэрээсэн хэд хэдэн ноцтой хэрэг гараад байгаа. Тэдний нэг болох “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай М охин амиа алдсан харамсалтай хэрэг хоёр сарын өмнө гарсан. Тэгвэл уг аймшигт хэрэгт холбогдуулан зочид буудлын эзэн Оюунтуяаг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрбээр хэрэг гарсны дараахан талийгаачийг архи дарс олон хоногоор хэтрүүлэн хэрэглэсэн байсан, буудал хэсч явдаг зэргээр ярьсан аж. Түүний энэ үг ар гэрийнхэнд нь хүндээр тусч, талийгаачийн нэр хүндэд нь халдсан тул аав Т.Лхагвасүрэн нь гомдол гаргажээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандан “Очир” төвийн зочид буудлын эзэн Оюунтуяаг болсон үйл явдал болон охины тухай ярьсан зүйлтэй холбогдуулан шалгахыг хүссэн өргөдөл өгчээ.
НУУЦ.мн