CCTV-гийн мэдээлснээр Тайландын аялал жуулчлалын Паттайяа аралд аймшигт хэрэг гарчээ. Нетчонок Нокунгтанг/Netchanok Nokyungtong/ гэдэг 20 настай бүсгүй хоёр жилийн өмнөөс Өмнөд Солонгосоос ирсэн Ким гэдэг 40 настай эртэй янаг амрагийн харилцаатай болжээ. Тэд 20 давхар байрны 17 давхарт нь өрөө хөлслөн амьдарч байжээ. Солонгос эр өөрийгөө ганц бие гээд тай бүсгүйтэй сууна, нутагтаа дагуулж буцна хэмээн итгүүлжээ. Итгэж баярласан бүсгүй давхар биетэй болжээ. Гэсэн ч өөдгүй солонгос эр түүнийг хуурсан байжээ. Тэрээр нутагтаа эхнэр хүүхэдтэй агаад хадмын талтайгаа хамтарч хийдэг бизнесийн маргаанаас болж зугтан Тайландад ирээд байсан аж. Ингээд бизнесийн үл ойлголцол нь шийдэгдсэн тул буцах болсоноо хэлээд жирэмсэн бүсгүйг шууд хаяд явжээ. Гэнэтийн цочролд орсон бүсгүй хэд хоног ухаан самуурсан байсан агаад төрөх ч дөхсөн аж. Бүсгүй эмнэлгийн тусламж авалгүйгээр хөлсөлдөг байрандаа төржээ. Төрөнгүүтээ хүүхдээ 17 давхрын цонхоор шууд гаргаж чулууджээ.
.jpg)
Аймшигт хэрэг тэр дороо илэрчээ. Бүсгүйг дор нь олж илрүүлэн баривчилсан байна. Өрөөнөөс нь цус болсон хувцас гэрийн шаахай нь гарч иржээ.
Хэргийн газрын үзлэг мөрдөн байцаалтаар дөнгөж төрсөн нярайг гялгар торонд хийж цонхоор чулуудсан нь тогтоогджээ. Бүсгүй жирэмсэн байхдаа эмнэлгийн хяналтанд ороогүй явжээ. Тайландын хэвлэлийнхэн аймшигт хэргийн бас нэгэн буруутан болох Кимийг олохоор Өмнөд Солонгос руу нисжээ.
НУУЦ.мн