Нууц мэдээллийн уурхай

Эхнэр нь аллагын захиалагч болохыг НОТЛОХЫН тулд өөрийгөө үхсэн мэтээр “ШОУ” хийжээ

Нийтэлсэн: 2017-11-08 12:25:16

 

 
 
Metro-д мэдээлснээр 51 настай боксын дасгалжуулагч Рамон Сосу гэдэг хижээл эр найман жилийн аз жаргалтай амьдрлын дараа эхнэр Маритайгаа 2016 оноос харьцаа нь муудаж эхэлжээ. Гол шалтгаан нь санхүүгийн маргаан байжээ. Арваад насаар дүү эхнэр нь дасгалжуулагчийн насаар хураасан хөрөнгө, байшин машинд санаархаж нөхрөө зайлуулахаар далдуур хуйвалдаж эхэлсэнийг хар авч гадарлажээ.
 
 
Бүр шавь нь байсан залууг өөрийг нь алуулахаар 10 мянган доллароор хөлсөлж авсаныг хүртэл олж мэдсэн байна. Эхнэр нь багшийгаа хөнөөхийг зөвшөөрсөн залууд тал мөнгийг нь урьдчилгаа болгон өгсөн байжээ. Цаг алдаж болохгүйг ухаарсан дасгалжуулагч цагдаад хандсанаар эхлээд багшийгаа хороохоор бэлдэж байсан шавийг нь баривчилжээ. Дараа нь тусгай ажиллагаа бэлтгэж хийсэн гэнэ. Цагдаа нар Рамонтой хамт цөлд очиж нүх ухжээ. Ухсан нүхэнд дасгалжуулагчийг нүцгэлэн хэвтүүлж алуулсан мэтээр цусаар будаад зургийг нь авчээ.
 
 
Ингээд хөлсний алуурчны явуулсан төлөөний хүний дүрд хувирсан цагдаа уг зургийг эхнэрт нь үзүүлж үлдэгдэл мөнгөө нэхжээ. Өөдгүй эхнэр нь нөхрөө үхсэн хэвтэж буй зургийг хараад инээд алдан баясаж таван мянган долларыг тэр дор нь бэлнээр өгөөд газар дээрээ баригджээ. Цагдаагийнхан бүхнийг нууц бичлэг хийн баримтжуулж авчээ. Харин эхэндээ эхнэр Мари нь нөхрөө алуулахаар захиалагч нь болсон гэдгийг батлах баттай баримт байхгүй тул энэхүү нууц ажиллагааг төлөвлөж зохион байгуулсан нь амжилттай болжээ. Саяхан уг хэргийн шүүх хурал болж экс эхнэрт нь 20 жилийн хорих ял оноосон байна.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 2
  1. хааах /202.70.46.237/ 2017-11-09 16:21:40

    азгүй хүүхэн бэ

  2. zochin...... /124.158.126.197/ 2017-11-18 23:50:54

    teneg huuhen***ineee

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших