Замын-Үүдийн гаальчдын НУУЦ АМРАГИЙН явдлыг харсан эр гаалийн том даргаас хурдан удмын АЗРАГА авчээ
Нийтэлсэн: 2017-11-08 01:57:16
.jpg)
Манай сайтад Замын Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч асан Б.Цэен, ГТЕГ-ын д Зөрчилтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан Т.Мөнхчулуун нарын зэрэг нэр бүхий байцаагчид холбогдох хэргийн талаар мэдээлж байсан. Энэ хэргийг үеэр гаальчдын нууц амрагийн явдал илэрч хууртагдсан эхнэр нөхрүүд нь бөөн шуугиан дэгдээжээ. Тэр явдлыг санаандгүй харж “нүгэл хураасан” хүн нь Т.Мөнхчулууны найз агаад ахлах байцаагч асанд 15 сая төгрөгөө зээлүүлсэн Н.М гэнэ. Тэрээр Эрээнээс гал тогооны тавилга, мөн фреезер компанийхаа цахилгаан барааг авах гээд ганцаараа Замын-Үүдэд ирээд байжээ. Тэр үед найз нь болох Зөрчилтэй тэмцэх газрын дарга нь шалгалтын баг ахлан ирээд байсантай таарчээ. Ингээд найзынхаа буусан буудалд очиж яг өрөөнийх нь өөдөөс харсан өрөөнд буужээ. Энэ нь том алдаа болсон гэнэ. Буудлын зоогийн газарт гаалийн дарга нар, ахлах байцаагч нар хоол идэж бага зэрэг архи уужээ. Хоол идсэний дараа найзынхаа өрөөнд сууж байхад ахлах байцаагч архи аваад ороод ирсэн гэнэ. Тэрээр мөн урагшаа гарч тооцоо хийх гэж байгаа гэж яриад бизнесмэнээс 15 сая төгрөгийг гурав хоногийн хугацаатай зээлэхийг гуйсанд шууд татгалзжээ. Ахлах байцаагчийг өмнө нь хотын гаальд байхдаа хөзөр тоглосон хэргээр ажлаас халагдахдаа тулж байсныг мэддэг байжээ. Түүнийг хөзөр тоглодог хүнд мөнгө зээлэхгүй гэхэд дарга найз нь “би байхад гайгүй, зээлчих” гэжээ. Найзынхаа үгэнд орж итгээд 50 мянган юань буюу 15 сая төгрөгийг бэлнээр өгчээ. Юаниар өгсөн тул юаниар авна гэдгээ ч хэлжээ.Харин маргааш нь тэрээр гаалийн дарга нарын нууц амрагийн явдлын гэрч болжээ. Өглөө нь Замын-Үүдийн гаалынхан дарга нараа авах гэж зочид буудалд ирсэн ч хэн нь ч хаалгаа тайлсангүй. Гаалийнхан хаалгыг нь тогшиж хүлээж ядаад түр доошоо буусны дараа өрөөнөөс ямар хүмүүс гарч ирсэнийг бизнесмэн харсан гэнэ. Зарим нь өрөөнд нь орж ирж нуугдсанд зовохдоо түлхүүрээ орхиод зөрөөд гарчээ. Бизнесмэн тэр өдрөө урагшаа гарч өөрийнхөө ажлыг амжуулжээ. Харин тохирсон хугацаа өнгөрөхөд ахлах байцаагч нь мөнгөө өгсөнгүйд хүлээж Замын-Үүдэд саатсан гэнэ. Гэсэн ч ахлах байцаагч элдэв шалтаг тоочсоор сүүлдээ утсаа ч авахаа больсонд орхиод явжээ. Удтал явуулсаны эцэст арай гэж таван сая төгрөгийг нь бэлнээр өгчээ. Үлдсэн мөнгөндөө тааруулан Мөнхчулууны хурдан удмын хонгор азрагыг адуун дээрээс нь авчээ. Удалгүй гаальчдын хэрэг дэгдэхэд дагаад нууц амрагийн явдал нь задарчээ. Энэ үед Н.М рүү тал бүрээс эхнэрүүд ярьж нууц амрагийн явдлыг нуулаа хэмээн загнаж зандарсан гэнэ.

юун элий балай юм бичээд байгаа юм бэ хэнд хэрэгтэй юм өөр хийх бичих сэпэв олдохгүй байна уу
Eruul sogtuu ni medegdehgui yun b***ai yum bichdeg site ve. Haagduul taarna
Unsshj unshchaad b***airdag bn shd.
Гэр бүлтэй хүнтэй явалдсан*** эм сарампай эрийг салтааных нь бузар хэзээ нэгэн цагт залгидаг. Тэр цагт цусаар уйлаад ч нэмэр болохгүй.
Гэр бүлтэй явалдсан саддар эм сарампай эрийг салтааных нь бузар хэзээ нэгэн цагт залгидаг. Тэр цагт цусаар уйлаад ч нэмэр болохгүй.
Худлаа юм бичихээ больмоор юм. Хүний нэр төрд халдах бас хуультай л байдаг юм ш дээ.