.jpg)
Олон жилийн турш Холливудын эмэгтэй жүжигчдийг хүчирхийлж байсан продюссер Харвин Вайнштэйн өөрийх нь бузар хэргийн талаар ам алдаж болзошгүй гэсэн эмэгтэйчүүдийг хувийн мөрдөх товчоогоор нууцаар мөрдүүлж тагнуулж байсан нь илэрсэн тухай “The New Yorker”-д мэдээлжээ. Энэ ажлыг продюссэрийн итгэлийг хүлээсэн “Kroll ба Black Cube” гэдэг хувийн мөрдөх товчоо гүйцэтгэдэг байжээ. Сонинд мэдээлснээр уг товчооны хоёр ажилтан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдийн дүрд хувиран продюссерд хүчирхийлүүлсэн жүжигчин Роуз Макгоуэнтэй уулзаж хүчирхийлүүлсэн тухайг нь яриулах гэж шахаж ятгаж байжээ. Үнэндээ хувийн мөрдөгчид жүжигчин бүсгүй ам нээх эсэх,мөн ямар баримт дэлгэх зэргийг нь тандаж мэдэж продюссерд мэдээлэх нууц үүрэгтэй ажиллаж байсан аж. Мөн тус товчооны эмэгтэй ажилтан бас л эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчийн дүрээр дөрвөн ч жүжигчинтэй уулзаж 10 гаруй нууц бичлэг хийсэн нь цагдаагийн гарт оржээ. Энэ мэт ажиллагааны ачаар Вайнштэйн өөрийх нь тухай шуугиан дэгдэхээс олон жилийн турш сэргийлж чадсан байна. Ам нээх гэж байгаа жүжигчдийг дор нь илрүүлж “урьдчилан сэргийлэх” арга хэмжээг цаг тухайд нь авдаг байжээ. Продюссертай хамтран ажилладаг “Kroll ба Black Cube” нь Лондон, Париж болон Тель-Авивд салбартай том хувийн мөрдөх товчоо гэнэ.
NUUTS.mn