Нууц мэдээллийн уурхай

Дорнодод “Кумрунг” компаний солонгос жолооч солонгос ажилчнаа ДАЙРЧ хөнөөлөө

Нийтэлсэн: 2017-11-07 02:01:18

 

Монгол-БНАСАУ-ын хамтрасан “Кунрунг” компаний жолооч Чой овогт Хён Сун нь шөнийн 00 цагийн үед компаний тоологч ажилтай Ро Вон Гүнийг “73-96 УНЕ” улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслээрээ дайрч хөнөөжээ. Энэ хэрэг шөнийн ээлжинд гарчээ. Шүүгдэгч Чой Хён Сун нь  мэдүүлэхдээ “...шөнийн ээлжинд гарч карьераас зам тавьж байгаа ажлын талбай руу явсан. Тухайн үед ойролцоогоор 00 цаг 30 минут болж байсан бөгөөд талбай дээр очиход тоологч ажилтан маань харагдахгүй байсан. Тэгэхлээр нь дуут дохио өгөөд талбай руу орж зогсоод машинаас буухад бульдазорын жолооч Чой Жон Сог гүйж ирээд хүн дайрчихлаа гэж хэлэхээр нь харахад л хүн хэвтэж байгаа харагдсан. Би шоконд орсон байсан тул ойртож очиж хараагүй...” гэжээ. Бульдозерын жолооч нь “...20 цагаас хойш 3 машин авсан бөгөөд талийгаачийн хамт талбай дээр байсан. Тоологч машин ирэхээр нь босож тосчихоод буцаад хэвтээд байсан...гурав дахь машин ирээд явсны дараа талийгаач гадаа хүйтэн байна гээд зориулалтын ойлгогчтой хувцасныхаа гадуур өөрийнхөө гадуур хувцасыг өмсөөд хэвтсэн. Гэнэт урдаас машин сигналдаад орж ирэхээр нь буугаад бахирахын завдалгүй талийгаачийг дайрсан...” гэжээ. БНАСАУ-Монголын хамтарсан барилга зам угсралтын “Кумрунг” компани нь хөдөлмөр хамааллын хууль журмыг мөрдөггүй байжээ. Мөн компаний захирал Ри Мён Хёг нь солонгос ажилчдын амь нас эрүүл мэндийг хариуцах үүрэгтэй тодорхой этгээд байхгүй гэж мэдэгдсэн байна. 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших