Нууц мэдээллийн уурхай

“Дэмбэрэл” ажиллагаа буюу 9 зурмал БУРХАНЫГ 2000 юаниар хил гаргах гээд баригдсан нь ...

Нийтэлсэн: 2017-11-06 01:37:30

 

УИХ-ын гишүүд ард түмний өмч болсон ашиг малтмалын ордуудыг зараад бууж байдаг бол хамаг амьтны тусын тулд гэдэг лам нар ашгийн төлөө бурхан шашны наймаа хийдэг болсон. Зава Дамдин гэдэг том хувилгаан брэнд дэлгүүр нээсэн. Харин энэ удаад буддын гүн ухаан судлаач С.Дэмбэрэл гэдэг лам урдаас оруулж ирсэн есөн зурмал бурханаа буцааж хил гаргах гээд баригджээ.Түүнд Эрээнээс бараа зөөдөг гэх Т.Ойдовдорж, Т.Ганбаатар нар тусалжээ. Буддын гүн ухаан судлаач  өнгрөсөн оны өдийд Бээжин хотод байдаг Өндөр гэгээний амьдарч байсан гэх хийдэд Жожо гэдэг өвөрмонголтой танилцжээ. Дараа нь цагаан сараар гэрт нь очиж ном уншиж өгсөн гэнэ. Жожо нь компани байгуулахад бас очиж ном уншжээ. Энэ үеэр монгол ламтанд хэдэн зурмал бурхан үзүүлж  Хөлөнбуйр нутгаас монгол мөнгөөр гурван сая орчим төгрөгт худалдаж авсан гэжээ. Ингээд Монголд зарж өгөхийг гуйжээ. Ламтан ч бас ашиг олчих санаатай шашны дээд сургууль хамт төгссөн лам нарын тусламжтайгаар яаж ийгээд оруулаад ирсэн байна. Гэтэл өнөөх бурханууд нь зурагдсангүй. Хуучирсан, зураас нь бүдгэрсэн гэх зэргээр гологджээ. Ламтан бурханаа сугавчилаад өөрөө Урт цагаан хавийн хуучин эдлэлийн дэлгүүрүүдээр явсан ч ганцх хоёрхонг л 200 мянган төгрөгөөр зарж чаджээ. Арга ядаад Жожодоо бурханууд нь зарагдахгүй байгааг хэлсэнд буцаагаад аваад ир гэж тушаажээ. Ийнхүү зурмал бурхануудыг хил гаргах “Дэмбэрэл” ажиллагаа эхэлжээ. Ламтан  Баяраа гэдэг нууц нэрээр танилцаж байсан Ойдовдоржтойгоо холбоо барьжээ. Тэрээр Замын-Үүд сум болон Эрээн хотын хооронд ачаа тээвэр хийдэг гэнэ. Уулзаж ярилцахад “Баяраа” нь бурханыг хил гаргах ажиллагааны хөлсөнд 2000 юань нэхжээ. Энэ тухай Жожод мэдэгдсэн байна.  Ингээд урьдчилгааны 1200 юаны хамт нийт есөн бурханаа өгсөнийг  Баяраа автобусандаа нуужээ. Гэсэн ч мэдээлэл авагдсан аж. Гаалийнханд тагнуулаас “61-69 ДГО” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эд зүйл нуусан байж болзошгүй гэсэн мэдээлэл ирэхэд нарийн шалгалт хийжээ. Шалгалтаар  автобусны хянах самбарын араас гялгар уутанд скочдсон хоёр хэсэг зүйл гарч иржээ. Задлахад өвөрмонгол Жожогийн Монголд зарагдах аз дутсан есөн бурхан гарч ирсэнээр “Дэмбэрэл” ажиллагаа нуржээ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших