.jpg)
The Sun-д мэдээлснээр Америкийн Атланта хотод хүний амийг хуулийн заалтаас болж эрсдэлд оруулсан хэрэг гарчээ. Бөөрний хүнд өвчтэй хоёр настай Эй Жей Дикерсоны амийг аврах ганц арга нь бөөр солих мэс засал гэнэ. Таарах ганц донор нь төрсөн эцэг Энтони Дикорсон болох нь шинжилгээгээр батлагджээ. Гэсэн ч эмнэлэг цагдаагийн газрын албан тоотыг үндэслэн бөөр солих мэс засыг эцсийн мөчид цуцалж хүүгийн амийг эрсдэлд оруулсан байна. Эцэг Антони нь танхайн гэмт хэргийг улмаас хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Энэ шийтгэлийн хугацаа нь ирэх жилийн 2-р сард дуусах аж. Америкийн хуулиар ялтан болон ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй хүнийг эрхтний донор болохыг хоригложээ. Өдгөө хүүгийн бие өдөр ирэх тусам муудаж байгаа тул ирэх жил хүртэл тэсэх нь эргэлзээтэй болжээ. Хүүгийн ээж Кармелия хэвлэлд хандаж цагдаа болон эмч нар эцгийх нь алдааны төлөө хүүг нь шийтгэх гэж байгааг зарлажээ. Эцгийг нь донороор тооцуулахыг шаардсан 54 мянган хүний гарын үсэг цуглуулсан ч эмнэлэг одоо ч шийдвэрээ өөрчлөөгүй байна.
NUUTS.mn