Чехословакд төгсөгчид Хөнгөний Батзориг гэдэг ОЮУТНЫГ мэдэхгүй байна Б.Батзориг сайд аа...
(1).jpg)
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг яамны албан ёсны сайтад тавьсан анкетандаа 1987 онд хуучнаар Чехословак улсад Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль төгссөн хэмээн бичжээ. Эсгүүрчин, загвар зохион бүтээгч гэдэг дээд мэргэжилээр төгсжээ. Эсгүүрчин нь мэргэжил биш мэргэшил юм. Мөн дээд сургуульд бус хуучнаар Техник мэргэжлийн сургууль, одоогоор МСҮТ-д заадаг. 1980-1990 онд тус улсад их дээд сургууль төгсөгчид одоо ч холбоотой байдаг. Суралцаж байхдаа ч жилд 2-3 удаа бөөнөөрөө цугларч уулздаг, бие биенийгээ сайн мэддэг байсан. Харин тэд хөнгөний Батзориг гэдэг оюутныг огт санахгүй байгаа гэнэ. Бүр Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль ч гэж байгаагүй аж. Ингээд сайдын анкетандаа бичсэн зүйл асуудалтай болж эхэллээ. Энэ асуудалд цэг тавиад та Шилэн Цогоо шиг хэвлэлийн бага хурал хийгээд дипломоо үзүүлнэ үү ...
НУУЦ.мн
