.jpg)
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг хэлэлцэж буй. Энэ үеэр УИх-ын гишүүн Ж.Мөнхбат болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар чуулганы танхимд дуугаа өндөрсгөн хэрэлдэцгээв. УИХ-ын дарга М.Энхболд дэгээ мөрдөхийг хэд хэдэн удаа шаардсан ч тэдний зүгээс зодолдох шахуу муудалцацгаалаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ Засгийн газрын хамгийн том асуудал нь Сангийн сайд боллоо.Энэ бол У.Хүрэлсүхийн хамгийн эмзэг үе шүү" гэсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чи юу гээд байгаа юм. Чи хэн юм. Муу хулгайч" хэмээн бухимдав. Хариуд нь Ж.Мөнхбат "Чи Н.Энхбаяраас том болжээ.Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу" хэмээн хашгирав.
Тэдний хоорондын маргаан ширүүсч бие биенээ "казиночин" гэх зэргээр хашгирч, муу муухайгаар дуудалцах үед УИХ-ын дарга М.Энхболд маргааныг нь тасласан юм. Энэ асуудлаас харахад МАН 32,33-ын бүлгээрээ эргэж эвлэрэхгүй болтлоо хагаралдсан нь харагдаж байв.
НУУЦ.мн
Монгол төрийн нүүр царай болж ард түмэн бидний төлөөл болон сууж буй нөхөд арай дэндүү байна шүү Дахин та нарыг сонгохгүй за май
MUNHBATIIG SHORONGIIN BOLOR TSOM RUU N ILGEEE