.jpg)
Энэ хүний УИХ-ын гишүүний, ХААХҮ-ийн сайдын анкетад 1987 онд тухайн үеийн Чехословак улсад Хөнгөн үйлдвэрийн дээд сургуултйг эсгүүрчин, загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн гэж бичжээ. Их хурал болон яамны сайтад байрлуулсан байна. хөнгөн үйлдвэрийн дээд сургууль төгссөн гэхээр аргагүй л хөнгөн үйлдвэрийн чиглэлийн хүн байх гээд байдаг. ХААХҮ-ийн сайд болгосон нь буруудаагүй мэт ... Магадгүй энэ Засгийн газар дахь цорын ганц “мэргэжлийн” сайд болж байх шиг ...
.jpg)
Загвар зохион бүтээгч мэргэжил нь нохойны хөшөө бүтээх санаа гаргахад ч нөлөөлсөн байж болох юм. Социализмын үед тухайн үеийн Чехословак улсад монголчууд олноороо сурч байсан. Гэтэл төгсөгчид нь Хөнгөн үйлдвэрийн дээд сургууль гэж байсан эсэхийг огтхон ч санахгүй байгаа гэнэ. Бүр дээд сургууль шүү дээ... хуучин Чехословакд одоогийн Чех болон Словак улсад ийм ч сургууль байхгүй, байгаа ч үгүй гэнэ. Харин хуучнаар техникум байсан аж. Ахиад нэг Ганбаатар гарч ирж байна гэсэн хардлага төрлөө. Эрхэм сайд та төгссөн сургууль болон авсан дипломоо үзүүлж тайлбар хийнэ үү ...
NUUTS.mn