Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх моринд үнэхээр ХАЙРТАЙ юу эсвэл ШОУ хийдэг үү ...

Нийтэлсэн: 2017-11-02 00:58:07

 

Эмээлт дахь хятадуудын үйлдэж байгаа морины яргын тухай шуугиад сар илүү боллоо. Үнэндээ 8-р сараас эхэлж яригдсан. Монгол морины амийг монголчууд биш хятадууд мэдэж байна. Бүр хамгийн зэрлэгээр хядаж цусан гол татуулж байна. Сүх алх, лоомоор заримдаа бүр цүүцээр цохиж тогоор цохиулж монгол хүний ой тойнд багтамгүй хамгийн зэрлэг аргаар хөнөөдөг. Энд бой биш харин ярга явагдаж байна. Үхлээ хүлээсэн морьд хэдэн арваараа хашаанд бмөбөгнөн чичирч зогсоно. Морь ухаантай амьтан болохоор юу хүлээж байгааг шууд ойлгодог.
 
Эмээлт гэдэг энэ газар хятадууд ноёрхсон жижигхэн Хятадын гацаа сурин шиг болжээ. Энд монгол хүн үг хэлэх нь бүү хэл Монголын хууль ч үйлчлэхгүй байна. тэгвэл өнгөрсөн жилин адуунд хамгийн хайртай хүнээр тодрох шахаж байсан Ерөнхий сайд энэ бүхнийг одоо болтол “олж харсанүй”... Эсвэл харахыг хүсэхгүй байна уу. Ноднин Ерөнхий сайд болоогүй шадар сайд байхдаа хаа холын Бичигтийн боомтод хил гарах гээд бөөгнөрүүлсэн адууг аль хэдийн олж хараад овоо бужигнаан үүсгэсэн дээ. Сүлдэндээ тахьсан адуугаа хятадуудад өгөхгүй л гэсэн, ингэж зовоохгүй л гэсэн. Үүнийг нь сайн сурталчилсан. Олон нийт уухайн тас дэмжиж байгаа мэт шуугиулаад адуу хилээр гаргахыг нь хориглож Шадар сайд жинхэнэ монгол эр гэдэг ээлжит нэгэн оноогоо авсан. 
 
Гэтэл үр дүнд Ховдын гурван сум, Дорнодынхон санхүүгээрээ хохироод өнгөрсөн. Шинэ жил, цагаан сарын өмнө таг мөнгагүй болсон. Харин амь аврагдсан адуу нь хилийн гаднах хятадуудад бус хил доторхи хятадуудын гарт хядуулахаар Эмээлт руу туугдсан. Өнөөх хятадуудад өгөхгүй гэсэн нь хаа байна. Эцсийн эцэст урд зүгийнхэн л монгол адууны цусаар найрлаж байна.
 
 
Ийнхүү Шадар сайдын шоу шинжтэй арга хэмжээ байгаа оноогүй. Олон нийтэд таалагдахын тул хорьсон л болохоос адууны наймаа, бойг цэгцлэх журамлах арга хэмжээг цогцоор нь аваагүй таг орхисон. Зорилго нь ч энэ байгаагүй л дээ. Эцэст нь Эмээлтэд ийм улаан хядлага гаарч байна. Энд эрүүл ахуй ариун цэврийн наад захын шаардлага зөрчигдсэн. Хүн ёсонд нь ч харшилж байна. Хятадууд малыг хамгийн харгис аргаар, бөөнөөр нь хяддагийг мэдэх австраличууд нутагтаа бойгоо өөрсдөө хийдэг. Хятадуудыг ингэж давраадаггүй. Гэтэл тэд манайд эзэнгүй улсад ирсэн мэт дураараа дургиж байх юм. Ерөнхий сайдаа Шадар сайд байхдаа адууны талаар хэлж байсан үгээ санаад Эмээлтэд ирээд үз дээ... Түүний дэргэд дуут дохиотой машин  дэндүү өчүүхэн юм шүү ...
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 2
  1. Сэтгэлтэн /183.81.171.2/ 2017-11-02 16:10:17

    Зүгээр л нэг бой биш үү Юм болгоныг сүр болгох юмаа

  2. Золоо /207.154.211.25/ 2017-11-02 17:48:59

    Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж хүний нэр төрд халдах ямар***рдлага байна аа.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших