.jpg)
The New York Post-д мэдээлснээр Калифорни мужид тээгч эхтэй холбоотой гайхалтай хэрэг гарчээ. Перрис хотын 31 настай сувилагч Жессика Аллен болон нөхөр Уорделл Жаспер нар нь хоёр хүүхэдтэй. Эхнэр нь 2015 оны намар хоёрдахь хүүхдээ төрүүлсэний дараа ажлаасаа гарч гэртээ суухаар шийдэхэд нөхөр нь дэмжжээ.
Нөхөр нь кабелийн ТВ-гийн компанид ажилладаг агаад тушаал дэвшсэн тул цалин нь нэмэгдэж гэр бүлд нь хүрэхээр болжээ. Гэхдээ эмэгтэй гэртээ зүгээр суухыг хүссэнгүй, харин өвөрмөц аргаар орлого олох санаагаа нөхөртөй хэлэхэд мөн л дэмжээ. Жессика тээгч эх болохоор шийджээ.
-Ингэснээр нэгд хүүхэдгүй гэр бүлд туслана. Хоёрд ихээхэн мөнгө олж гэрийн төсөвдөө нэмэрлэнэ-
Ингээд тээгч эхийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг “Omega Faily Global” агентлагт ханджээ. Тэд Лу гэдэг хятад эхнэр нөхөртэй холбож өгсөн байна. Хятадад тээгч эхийг хориглодог тул тэд Америкт ирээд байжээ. Харилцан тохиролцсоны дагуу Жэссика тээгч эх болж үүнийхээ төлөө 30 мянган долларын хөлс авахаар болжээ. Хиймлээр үр тогтоосноос хойш зургаан сарын дараа эмнэлгийн үзлэгт ороход ихэр хүүхэд тээж байгааг нь хэлжээ. Шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулж хятад хос ахин таван мянган доллар нэмж төлжээ. Лугийн ихэр хүүхэд 2016 оны 12-р сарын 12-нд төржээ. Хийсвэрээр төрсөн агаад төрөнгүүт нь шууд эцэг эхэд нь өгсөн тул Жэссика царайг нь харж ч амжаагүй гэнэ. Эцэг эх нь ихэрдээ Майк Макс гэдэг нэр өгсөн агаад гэрээ ёсоор зургийг нь тээгч эхэд явуулжээ. Харин зургийг үзээд л тээгч эхэд сэжиг төрсөн байна. Майк нь ази төрхтэй байхад Макс нь илт хар цагаан арьстны эрлийз царайтай байжээ.

Сарын дараа Лугийн гэр бүлээс ихэр хүүхдүүд нь хоорондоо адилгүй байгаагийн учрыг тайлбарлахыг шаардсан захидал иржээ. Захидалд тэс өөр төрхтэй ихрийн зургийг хавсаргажээ. Энэ үед хятад эхнэр нөхөр хоёр Америкт байсаар байжээ. Ингээд “Omega Faily Global” агентлагийн сонгосон эмнэлэгт ДНК-гийн шинжилгээ хийлгэхэд ихрийн нэг нь буюу Макс нь тээгч эх болон түүний нөхрийх нь биологийн хүүхэд болох нь тогтоогджээ. Хиймэл үр суулгуулсаны дараа тэд бэлгийн хавьталд орж хэдийгээр бэлгэвч хэрэглэсэн ч тээгч эх жирэмслэжээ. Ийнхүү хэвлийдээ захиалагчийн болон өөрийн хүүхдээ зэрэг тээжээ. Энэ нь ангаахын шинжлэх ухаанд маш ховор тохиолдолд тооцогддог. Гэрээ ёсоор зөвхөн үр тогтсоны л дараа, мөн эмчийн зөвшөөрлөөр тээгч эх нь нөхөртэйгөө хамгаалалт хэрэглэж бэлгийн харьцаанд орж болох байжээ. Тухайн тохиолдолд хянагч эмч секс хийхийг зөвшөөрсөн байсан. Ийнхүү маш сонин хэрэг дэгджээ. Мөн ийм үед хэрхэн шийдэх талаар хууль журманд тусгагдаагүй байсан гэнэ. Хэрвээ захиалагч хүсвэл хоёр хүүхэд хоюулаа түүнийх болох хууль зүйн гаргалгаатай. Гэсэн ч хятад эхнэр нөхөр хоёр бусдын хүүхдийг тэжээхийг хүссэнгүй. Жэссика ч нөхрийн хамт хүүхдээ авна гэжээ. Харин Лу шагналын 30 мянга, нэмэлт хөлсний таван мянган долларыг оролцуулж тооцоод нийт хөлсний тал хувь буюу 17500 доллар буцааж төлвөл хүүхдийг чинь өгнө гэж тулгасан байна. Хэрвээ хүлээн зөвшөөөрөхгүй бол Максыг өөр хүнд үрчлүүлнэ хэмээн сүрдүүлсэн гэнэ. Үүнийг сонссон тээгч эх цочролд оржээ.
.jpg)
-Миний хүүхдийг миний зөвшөөрөлгүйгээр авчихаад одоо надаас асуухгүйгээр үрчлүүлнэ гэсэн нь байж боломгүй хэрэг-
Тэрээр нөхрийн хамт шүүхдэнэ хэмээн мэдэгджээ. Хэрэг явдал хурцдахад “Omega Family Global” агентлаг зохицуулагч зуучлагчаар ажиллажээ. Агентлаг хятад гэр бүлтэй яриа хэлцэл хийж нэхсэн мөнгийг нь долоон мянган доллар хүртэл бууруулжээ. Гэсэн ч тээгч эх зөвшөөрсөнгүй. Эцэст нь хятад гэр бүл бууж өгч ямар нэгэн мөнгөн төлбөргүйгээр хүүхдийг нь буцааж өгчээ. Ийнхүү Жэссика нөхрийн хамт 2017 оны 2-р сарын 5-нд хүүгээ буцаан авчээ.
Энэ нь төрсөнөөс нь хойш бараг хоёр сарын дараа аж. Авсан даруйдаа нэрийг нь Малачи хэмээн өөрчилжээ.
-Би тээгч эх болсондоо харамсдаггүй. Харамсдаг бол энэ хөөрхөн хүүхдээ үгүйсгэсэн хэрэг болно. Гэхдээ тээгч эх болох гэж байгаа эмэгтэйчүүд надад тохиолдсон явдлыг бодож үзэх хэрэгтэй-
Америкийн бүх мужид тээгч эхийг зөвшөөрсөн байдаг. Тээгч эх болох эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өссөөр байгаа нь энэ нь томоохон бизнес болсоныг харуулж байна.
NUUTS.mn