Нууц мэдээллийн уурхай

Эксдээ 144 доромжилсон МЭССЭЖ бичсэн залууг 144 МАГТСАН мессэж илгээх шийтгэлээр шийтгэжээ

Нийтэлсэн: 2017-11-01 03:39:04

 

The Maui News-д мэдээлснээр Хавай арлын шүүх өмнө нь Кахулуи хотын 30 настай Дэрен Янг гэдэг залууг экс найз бүсгүйтэйгээ харилцааны бүхий л хэлбэрээр харилцахыг хориглосон байжээ. Шүүхийн шийдвэр ёсоор гар утас, захидал, цахим сүлжээгээр залгах ярих мессэж бичих пост үлдээх хориотой байжээ. Гэтэл тэрээр өнгөрсөн 8-р сарын 22-ноос шүүхийн шийдвэрийг санаатайгаар зөрчиж эхэлжээ. Энэ хугацаанд тэрээр экс рүүгээ доромжилсон, гутаасан, заналхийлсэн нийт 144 гар утасны дуут мессэж илгээх, мессэж явуулах, цахимаар мессэж илгээж пост үлдээжээ.  Бүсгүй бүх мессэжийг баримтжуулаад цагдаад хандсанаар саяхан Янгийг тэр дор нь баривчилжээ. Түүний хэргийг өмнө нь шийтгэл хүлээлгэсэн шүүгч Ронда Лу шүүжээ.
-Та хохирогч руу явуулсан илгээсэн муухай мессэж пост бүрийнхээ тоогоор магтсан, сайшаасан, бахархсан агуултай мессэж явуулах ёстой. Гэхдээ нэг явуулсан мессэжээ давтаж болохгүй-
Энэ шийдвэрийг гурав хоногийн дотор биелүүлсний дараа  таван сар баривчлах ялийг нь эдлүүлэх гэнэ. Үүний хамт хохирогчид 2400 долларын нөхөн төлбөр төлөхийг үүрэгджээ. Харин шүүгдэгч экс рүүгээ ахиж элдэв мессэж бичихгүй явуулахгүй гэж амлажээ. Мөн чихрийн шижинтэй эхийгээ асардаг тул хорих ялын хугацааг богиносгож өгөхийг гуйжээ. 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших