Саятан эр дагуул ХОТЫН хүүхдүүдийн сургалтыг дааж гэмт хэргийг ХОЁР дахин бууруулжээ
Нийтэлсэн: 2017-11-01 02:53:29
Орланда хотын дагуул болохТанджело-Парк хотын нэртэй саятан Харрис Розен нэр ямагт хамт дуудагддаг. Өмнө нь хамгийн аюултай хамгийн зэрлэг газрын нэг байсан энэ хот өнөөдөр хамгийн аюулгүй, тайван бас хөгжсөн хот болжээ. Харрис Розен Нью-Йоркод төрсөн ч ажил амьдрлаараа Орланда хоттой холбогджээ. 1970 онд энд нүүж ирэн хэсэгтээ алдарт Уолт Диснейтэй хамт ажиллаж байсан. Удалгүй өөрийн зам мөрөө хөөж 25 мянган доллароор зочид буудал худалдан авч энэ салбар руу эргэлт буцалтгүй оржээ. Эртнээс аялал жуулчлын төв байсан Орландад зочид буудал нь ашигтай бизнест тооцогддог байв. Харрисын бизнес ч цэцэглэж сүлжээ зочид буудлуудых тоо нэмэгдсэн. Ийнхүү удалгүй мужийнхаа хамгийн баян хүмүүсийн нэг тооцогдох болов.
1994 онд Орландогийн захиргаа саятанг урьж таван мянган хүнтэй дагуул хот Танджело-Паркын аймшигт байдлын тухай танилцуулжээ. Хар арьстнууд амьдардаг энэ хот хөгжил муутайн дээр гэмт хэргийн үүр уурхай болжээ. Хар тамхины хэрэглээ дээд цэгтээ тулж хот хог новшиндоо дарагдсан гэнэ. Эрүүгийн нөхцөл байдал хүндэрч хүүхдүүдэд нь гэмт хэрэгтэн болохоос өөр ямар ч ямар ч сонголт байдаггүй аж. Байдлыг газар дээр нь үзсэн нь саятны сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Ингээд тэрээр хотын боловсролын тогтолцоо системийг шинэчлэх хөтөлбөр боловсруулж өөрийн хөрөнгөнөөс найман сая доллар гаргажээ. Хөтөлбөрийг 10 жил хэрэгжүүлэхээр төлөвлөжээр. Саятны зүтгэлээр хотын боловсролын байгууллагууд цэцэрлэгээсээ эхлэн дунд сургууль хүртлээ шинэчлэгджээ. Сургууль цэцэрлэгийн байрыг засаж орчин нөхцлийг сайжруулжээ.
Сургалтын хөтөлбөрийг шинэчилж багш нарыг тоог нэмсэн байна.
Хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулж хичээлээс гадуур хичээллэх спорт, урлагийн секци дугуйланг олноор нээжээ.
Хичээлээ тасалдаггүй, сургууль завсардаагүй хүүхдүүдэд тэтгэлэг олгож болжээ. Сайн суралцвал нэмэгдэл урамшуулал авдаг. Дунд сургуулиа амжилттай төгсөж коллеж, их сургуульд элссэн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг саятны байгуулсан сангаас төлөх болжээ.
Үүний үр дүнд эхний дөрвөн жилд сургууль завсардалт бүрэн арилжээ. Өмнө нь сургуульд орсон хүүхдүүдийн 25 хувь нь л төгсдөг байсан бол одоо 90-100 хувьд хүрчээ. Анги дүүргэлт эрс нэмэгджээ. Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт хоёр дахин буурсаныг хотын цагдаагийн газар баталсан байна.
Одоогийн байдлаар саятан 250 гаруй оюутны сургалтын зардлыг хувиасаа төлжээ. Одоо ч төлсөөр байгаа гэнэ. Их дээд сургууль төгссөн залуус эргээд төрөлх хотдоо ирж ажиллах болсон нь бусдад нь сайхан жишээ болжээ. Өдгөө Танжело-Паркын нүүр царай эрс өөрчлөгдөж аюулгүй бас аж жаргалтай, амьдрал өрнөсөн хот болжээ
Саятны үүсгэн байгуулсан олон байгууллага, газар одоо ч идэвхитэй ажиллаж байна. Хотод «Уолт Дисней», «Юниверсал» киностудийн салбар ажиллаж хүүхэд залуусын авьяасыг нээж илрүүлж байна.
Өсвөр насныхны «Орландо мэджик», «Мирикл» зэрэг байгууллагууд хүүхэд залуусыг гэмт хэргээ урьдчилан сэргийлэх, сургалт спорт урлаг руу татах чиглэлээр өргөн хүрээтэй ажилладаг.
Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газар олноор байгуулагдсан. Хүүхэд залуусын урлаг спортын арга хэмжээ тогтмол болдог .Гэхдээ энэ бүхний гавьяаг саятан ганцаараа өмчилдөггүй, бид бүхний зүтгэл гэж бусадтайгаа хувцаалцдаг.
Аж жаргалтай хотыг ингэж байгуулдаг аж.
НУУЦ.мн