Нууц мэдээллийн уурхай

Замын-Үүдийн зоогийн газрын эзэн хүдрийн заар ХӨХӨВЧИНДӨӨ нуугаад баригджээ

Нийтэлсэн: 2017-11-01 01:32:59

Хятад руу наймаа хийдэг Б.Н гэдэг эмэгтэй чонын ходоод 11 ширхэг, чонын гурван толгой, бугын ясан эвэр 20кг, хүдрийн заар тав, чоны чив дөрвийг гаргах гээд баригджээ. Түүнтэй хамт “Өндөр-Ижий” гэдэг зоогийн газрын эзэн С.М явжээ.  Б.Н нь найман ширхэг чонын ходоодыг Эрдэнэтийн зах дээрээс Бооёо гэдэг хүнээс  70 мянган төгрөгөөр авчээ. Хүдрийн заарыг Чулуунцэцэгээс граммыг нь 17 мянган төгрөгөөр тооцож нийтдээ 2,8 сая төгрөгөөр авсан гэнэ. Бугын ясан эврийг 400 мянган төгрөгөөр авсан бол чонын дөрвөн чивийг 200 мянган төгрөгөөр авчээ. Юмаа цуглуулаад зоогийн газрын эзэнтэй вокзал дээр уулзаж хамтдаа Замын-Үүд явжээ. Ирээд тус зоогийн газарт ажилладаг дүүгийндээ буусан байна. Хил гарахдаа бугын эвэр, чонын ходоод, чивээ цүнхэндээ нуужээ. Хамгийн үнэтэй болох хүдрийн заараа гадуур хувцасныхаа халаасанд хийгээд вагонд суужээ. Гэхдээ тэдний талаархи мэдээлэл алдагджээ. Мэдээлэл авсан цагдаа нар купенд нь гэнэт орж ирэн шалгажээ. Цагдаагийнхан орж ирэнгүүт хар уутанд хийсэн хүдрийн заараа зоогийн газрын эзэнд өгчээ. Тэр нь аваад шууд хөхөвчиндээ нуусан гэнэ. Журмын дагуу тэднийг эмэгтэй цагдаа нэгжжээ. Эхлээд Б.Н-ийг нэгжээд дараа нь зоогийн газрын эзний ээлж болоход сандрахдаа хөхөвчнөөсөө шууд гаргаад өгчээ. Тэрээр хамт яваа хүнээ хориотой бараатай явааг огт мэдээгүй гэж мэдүүлэг өгчээ. Бүр хотоос хамт ирсэн атлаа бугын чив, хүдрийн заар байгааг огт мэдээгүй гэнэ.  Цагдаа орж ирэхэд “өндөг байгаа” гээд хар ууттай юм өгөхөд нь ууттай өндөгийг “сандрахдаа” хөхний даруулгандаа хийгээд бурууджээ. Ингээд огт гэм зэмгүй байж хилсээр хоригдон цагдаагийн үүд сахиж  хэлмэгдсэн гэнэ. Н.Б ч сайн эмэгтэй тул найзыгаа хэрэгт огт хамаагүй хэмээн хамгаалжээ. Хүдэр, буга нь нэн ховор, ховор амьтад юм.  Хураагдсан таван заар нь баданга хүдрийн эрэгчинийх болох нь тогтоогджээ. 20 кг эвэр нь таван халиун бугынх байжээ. Эврийг хөрөдөөдөж жижиглэсэн нь 89 ширхэг болжээ Экологийн үнэлгээгээр хүдэр нь гурван сая, халиун буга нь 6,6 саяар үнэлэгддэг аж. Хэрвээ хилээр гаргаж чадсан бол Баатар гэдэг өвөрмонголд зарахаар төлөвлөжээ. Монголчууд Эрээний захын үүдэнд байнга эргэлддэг түүнд л бугын эвэр зэргээ  өгдөг аж.

 
 
НУУЦ.МН
Нийт сэтгэгдэл: 1
  1. ха /66.181.177.75/ 2017-11-02 17:25:34

    үнэ ханшийг нь зарлаад байгаа юм байх даа.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших