Баруун бүсийн Ч.Хүрэлбаатар төвийн бүсийн З.Знхболд нарын тэмцэл хурцадлаа. Өнөөдөр шийдвэрлэх тулаан болно. Тулааны өмнө хоёр тал бие биенээ үзэн ядсан байсан. “Увсаас хөөгдөж явсандаа одоо ч надад хорсож өширхөж явдаг” хэмээн баруун бүсийн эр хэллээ. Үүнээс үзэхэд жинхэнэ өс зангидсан нь З.Энхболд болж таарч байна. Гэхдээ “увс хүн” ч дутуугүй өширхсөн нь нэрийг нь дурдахдаа заналтай нь аргагүй “ЗИЙ” хэмээн уртаар сунжруулан хэлдэгээс харагдсан. Энэ хоёрын хэрүүл улстөрчдийн та бидэнд үзүүлдэг ээлжит нэгэн жүжиг. Гэхдээ ЕТГ-ын даргын дүр үнэмшилтэй харагдаж байна. Тэрээр өнөөх алдарт ордыг зарах гэрээ, мөнгө шилжүүлсэнийг нотлох Солонгосын банкны хуулга зэргийг гаргаж ирлээ. Харин Ч.Хүрэлбаатарт энэхүү алга дарам цааснаас өөр үзүүлэх зүйл алга.
.jpg)
Иргэд ч гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй гэсэн тодорхойлолт ядах юмгүй авчихдаг. “Ч.Хүрэлбаатар “ЗИЙ” гэж хорсолтойгоор хэлж байхын оронд зүгээр тэр гэрээ, банкны хуулгыг тайлбарлачих хэрэгтэй. Тэгвэл бид итгэе. Банкны хуулга тодохойлолт биш тул хуурамчаар хийнэ үйлдэнэ гэж байхгүй. Харин Монголоор дүүрэн хуурамч диплом, хуурамч тодорхойлолт байна. Одоо өнөөдөр Их хурлын чуулган дээр л тэр банкны хуулгыг тайлбарлаад өгөөч ... Тэрээр намын бүлгийн дэмжлэгтээ найдаж байгаа байх. Гэтэл энэ бол найдваргүй. 32-ын бүлэг ямар ч санал өгч мэднэ. Хэрвээ тэд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжвэл Увсын эр хүртэх ёстойгоо л хүртлээ гэсэн үг.
NUUTS.mn