
Пакистаны Музаффаргарх хотод ер бусын хэрэг гарсан тухай “Daily Pakistan”-д мэдээлжээ. Өнгөрсөн 8-р сард 20 настай Асию Биби гэдэг бүсгүйг эцэг эх нь Амжада Лашари гэдэг өөрөөс нь ах эрд богтлон өгчээ. Гэтэл бүсгүй өөр залууд хайр сэтгэлтэй байсан гэнэ. Хүчээр нөхөрд гарсан бүсгүй эр нөхөр болон хадмын талынхантайгаа таарахгүй хэдэнтээ хэрэлджээ. Бүр хоёр ч удаа гэртээ оргон ирсэн ч тухай бүр нөхөрт нь хүчээр өгч явуулжээ. Эцэст нь бүсгүй сэтгэлт залуугийнхаа хамтаар нөхрөө хөнөөхөөр шийдэж уудаг сүүнд нь хулганы хор хийж тавьжээ. Гэсэн ч нөхөр нь уугаагүй гэнэ. Харин хадам ээж нь тэр сүүгээр нь ёогурт бэлдэж гэр бүлийхэндээ өгчээ.
Ийнхүү хүүхэд хөгшид нийлсэн 27 хүн хордсоноос 15 нь тэр өдрөө амиа алджээ. Бусдых нь биеийн байдал хүнд байгаа аж. Хөнөөхийг хүссэн нөхөр нь мөн тэр ёогуртээс идээд хүнд хордож эмнэлэгт очоод л нас барсан байна. Цагдаа Асию Биби болон сэтгэлт залууг нь баривчилжээ.
NUUTS.mn