Нууц мэдээллийн уурхай

Хорт хавдраар өөд болсон хөршийнхөө 3 ХҮҮХДИЙГ өргөж авсан 5 хүүхэдтэй хосын түүх /бичлэг/

Нийтэлсэн: 2017-10-31 04:12:15

Тиша Бошемин гэдэг эмэгтэй эд мөнгөөр баян бус ч сайн нөхөр сайхан таван хүүхэдтэй аз жаргалтай амьдарч байжээ. Түүний хөршөөр гурван хүүхэдтэй Одри гэдэг өрх толгойлсон эмэгтэй нүүж иржээ. Хоёр эмэгтэй таардаг ч мэндлэхээс хэтэрдэггүй байжээ. Тэд найз болсонгүй. Харин ч хоёр гурван удаа муудалцсан гэнэ. Гэтэл нэг өдөр Одригийн бие муудаж эмнэлэгт үзүүлэхэд хорт хавдар гэсэн аймшигт онош тавьжээ. Ганц бие эмэгтэйд хүнд үед тусалж дэмжих найз нөхөд хамаатан садан байсангүй. Ер тэднийхээр хүн бараг ирдэггүй гэдгийг Тиша мэддэг байсан. Ингээд эмчилгээнд ороход нь хөршдөө туслахаар хаалгыг нь тогшжээ.

Одри эхлээд гайхсан ч дараа нь баярлаж уйлжээ. Аймшигт өвчин туссан түүнд туслах ах дүү хамаатан садан, найз нөхөд байгаагүй аж. Ийнхүү Тиша хөршдөө туслаж эхэлжээ. Одригийн бие муудсаар хэвтэрт ороход үргэлжлүүлэн асарчээ. Хэдий эмчилгээ хийлгэсэн ч эмэгтэйн бие хорт хавдрыг эсэргүүцэж дийлсэнгүй. Эмч нар ч багахан  хугацаа үлдсэнийг хэлжээ.

Хорвоог орхих өдрөө хүлээж хэвтсэн Одри хүүхдүүдийг нь харж хандахыг Тишагаас аминчлан гуйжээ. Үнэндээ түүнд өөр хандах хүн байсангүй. Удалгүй Одри нас баржээ.

Өөрсдөө олон хүүхэдтэй, амьдрал нь хүнд ч эхнэр нөхөр Бошемин зоригтой шийдвэр гарч талийгаач хөршийнхөө гурван хүүхдийг өргөж авчээ. Хүүхдүүд нь гэр бүлийн шинэ гишүүдээ баяртайгаар хүлээн авчээ.

Гэсэн ч хүндрэл шууд тулгарчээ. Найман хүүхдийг хооллох хувцаслах мөн багтаах нь бараг боломжгүй зүйл болж хувирчээ. Цөөхөн өрөөтэй байр нь хүүхдүүдэд нь хүрсэнгүй. Бусад зардлууд ч гэр бүлийн багахан төсвөөс хэтэрсэн байна. Эхнэр нөхөр хоёр байдаг хүчээрээ зүтгэж тэмцэж сүүлдээ аргаа барах үед гэнэт тусламж иржээ.

Нэгэн сайн санаатан хорт хавдраар өөд болсон хөршийнхөө хүүхдүүдийг өргөж авсан олон хүүхэдтэй гэр бүлийн тухай хэвлэлийнхэнд дуулгажээ. Удалгүй Бошемины сайн үйлийн тухай хэвлэлээр цацагджээ.

“Fox 5” ТВ-гийн “Surprise Squad” нэвтрүүлгийхэн ирж тэдний тухай зурагтаар гаргажээ.  Үүний дараа сайхан сэтгэлт хүмүүс хандив цуглуулж байрыг нь засварлаж нөхцлийг нь сайжруулжээ. Өрөө нэмж гаргаж өгсөн байна. Шинэ тавилга авч өгчээ.

Нэгэн том  бизнесмэн өнөр өрхийн ахуйн хэрэглээг жилийн турш даахаар болжээ. Өөр бусад тусламж одоо ч ирсээр байгаа гэнэ.

Бичлэгийг энд дар ...
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 1
  1. zochin.... /124.158.126.197/ 2017-11-01 00:34:41

    burhan urshuug

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших