.jpg)
Насаараа ганц биеэ явсан 80 настай хүүгээ асрах гэж 98-тэй эмгэн асрамжийн газарт очсон тухай Mirror-д мэдээлжээ. Ада Кейтинг нь нэг хүү хоёр охинтойгоос том нь болох ганц хүү Том нь одоо ч ээжийнхээ гараас гараагүй гэнэ. Тэрээр 18-тайдаа хүүгээ төрүүлжээ. Хүү нь ерөөсөө гэрлээгүй тул үр хүүхэдгүй, асрах тэтгэх хүнгүй болж 2015 онд ахмадын асрамжийн газарт очжээ.
Гэсэн ч тэнд ч өөрийгөө аваад явж чадсангүй. Өтөл настай хүү нь шүдээ угааж хувцсаа өмсөж хоолоо асгалгүй идэж чадахаа больсонд 100 шахсан ээж нь асрахаар асрамжийн газарт ирээд байна. Тэрээр одоо 80 гаруй жилийн өмнө хийж байсан зүйлээ ахин хийж хүүгээ хооллож хувцаслаж бас усанд оруулдаг.
Өглөө болгон сэрээж орой бүр хувцсыг нь тайлан оронд нь оруулдаг гэнэ. Яс сайтай бие хөнгөн эмгэн хүүгээсээ хамаагүй тэнхлүүн байгаа нь олон хүнийг гайхшруулжээ. Амралтын өдрүүдэд асрамжийн газарт охидых нь ач нар ирж олуулаа бужигнаж өнгөрдэг гэнэ.
Хатагтай Ада олон жилийн дараа ахин ээжийнхээ үүргийг гүйцэтгэж байгаадаа маш баяртай байгаа аж.
NUUTS.mn
Ehiin setgel vneheer aguu
eh gedeg aguu
80 tai hvv bas aztai l yum abgai hvvhedgvi ch gesen eejni amid servvn
Хамгийн гайхалтай эх хүн
сайхан амьдрал