Дэлхийн банк: Монголын Засгийн газар БЭЛЭН МӨНГӨ тараах амлалтаа эргэж хар
.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран “Хөгжлийн бодлогын зээл”-ийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны товыг урагшлуулах Ерөнхий сайдын хүсэлтийг судалж, эргэн танилцуулах болно гэдгээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч хэллээ.

za neg udaa iim tetgemj heregteishdee