Нууц мэдээллийн уурхай

Ц.Баатархүү: Хотыг дампууруулах эрх МАН-д байхгүй

Нийтэлсэн: 2017-10-31 02:23:09

 

НИТХ өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэх байсан ч хуралдаан болсонгүй. Хэсэг бужигнасны эцэст НИТХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав. НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгээс тодрууллаа.
- НИТХ дахиад 5 хоног хуралдаж чадахааргүй боллоо. Юунаас болоод гацаа үүсээд байгаа юм бэ?
-2017 оны тавдугаар сараас хойш нийслэл Улаанбаатар хотыг тасралтгүй бодлогоор хангаж ажиллах ёстой НИТХ хуралдаж чадахгүй боллоо. Олон удаа хойшилж байна. Их хотын ажил, амьдрал биднийг хүлээдэггүй. Монгол орон улирлын онцлогтой, харир хатуу өвлийг давдаг. Асар их агаарын бохирдолоос болж нийслэлчүүд, тэр дундаа олон хүүхэд хохирогч байна. Энэ үед МАН НИТХ-ыг хуралдуулахгүй гацааж байгаа нь НИТХ ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байна. Учир нь МАН-ын эрх мэдлийн төлөөх бүлэглэл, фракцийн тэмцэл НИТХ-ыг хуралдуулахгүй байна. Өнгөрсөн дөрвөн жил шиг далайцтай бүтээн байгуулалт хийж чаддаггүй юм гэхэд хог хаягдлаа, агаарын бохирдол гэх мэт наад захын асуудлаа яагаад шийдэж чадахгүй байгаа юм бэ гэж иргэд шүүмжилж байна. Улаанбаатар хот өмнөх жилүүдэд хэрэгжиж байсан томоохон бүтээн байгуулалт гэр хорооллын дахин төлөвлөлт, ахмадын орон сууц хөтөлбөр, Улаанбаатар хотыг олон төвт хот болгох  зэрэг ажлыг үргэлжлүүлээд хийж чаддаггүй юм гэхэд хотыг бүрэн дампууруулах эрх тэдэнд байхгүй.
-Таныхаар нийслэлд засаглаж байгаа МАН-ын дотоод зөрчил төрийн ажлыг гацааж байгаа юмуу?
-Өнөөдөр Улаанбаатар хотын засаглал гацаж, дампуурчихаад байгааг бшгд харж байна. 2016 оны сонгуулиар одоогийн эрх баригчид улаанбаатарчуудыг аз жаргалтай болгоно гэж амласан. Өнөөдөр нийслэлчүүд аз жаргалтай байж чадаж байна уу. НИТХ дахь АН-ын бүлгийн үзэж байгаагаар өнгөрсөн нэг жил бол нийслэлчүүдийн хувьд хамгийн аз жаргалгүй нэг жил боллоо. Өнгөрсөн нэг жил бол гэр хорооллын хөгжил дэвшлийг, нийтийн тээврийн шинэчлэлийг орхигдуулсан он байлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлчүүдийн ажил амьдрал дээшилсэнгүй, улам дордож байна. МАН-ын бүлэгт удаа дараа шаардлага өгч байгаа. 2018 оны эдийн засаг, нийгмийг үзүүлэх үндсэн чиглэл, төсвөө яааралтай хэлэлцье, 2018 онд нийслэл Улаанбаатар хот хэрхэн яаж хөгжих вэ гэдэг саналуудыг удаа дараа хэлсэн боловч санаатайгаар саад хийж, завсарлага авч байгаад бид үнэхээр харамсаж байна.
-Нийслэл төсвөө хэзээ хэлэлцэх бол. Хуулиар хугацаа тогтоож өгсөн байдаг биз дээ?
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар 10 дугаар сарын 5-ны дотор 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан байх учиртай. Улаанбаатар хот 2018 онд юу хийх, ямар орлого, зарлагатай байхыг нийслэлийн Засаг дарга өргөн барьдаг. 2017 оны нийслэлийн Засаг дарга Су.Батболдын ажилд НИТХ болон нийслэлчүүд үнэлэлт дүгнэлтээ өгөх ёстой. Цаашдаа ийм дампуу удирлагатайгаар нийслэл Улаанбаатар хотыг удирдаж явж болох уу, үгүй юү гэдгийг ярих цаг болжээ. Энэ алдагдаж байгаа цаг хугацаа эргэж ирэхгүй, тэр хэрээр нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшил царцаж байна. НИТХ дахь АН-ын бүлэг төрийн ажлыг гацаасан утгагүй явдлыг цаашид зүгээр хараад суухгүй.
 
 
Г.Цэнд-Аюуш
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших