
Ашигт малтмал газрын тосны газрыг УУХҮЯ-наас салгаж Сангийн яамны мэдэлд оруулахаар нэгэнт шийджээ. Ийнхүү Д.Сумьбазар буугүй цэрэг болов оо хөөрхий... Үнэндээ буугаараа сайн буудаж чадах эсэх мэдэгдэхгүй сайд л даа ... Ингэж бодохоор СЯ авсан нь ч дээр мэт. Ч.Хүрэлбаатар санаачилж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын дэмжсэн энэ ажиллагаа нь хоёр жилийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед төрийн өмчийн 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Дипломат-95” цогцолборыг дарга нар хувьчилж авсан түүхийг санагдуулж байна. Үнэндээ яг тэр найруулга тохироогоор л явагдаж байна. Тухайн үед Сангийн сайд нь Б.Болор, ГХ-ийн сайд нь Д.Пүрэвсүрэн байсан. Эхлээд Төрийн өмчинй хороог татан буулгаж СЯ-ны мэдэлд нэг муу агентлаг болгосон. Ингээд “Дипломат-95”-ийг эзэнгүй болов. Өөрийн болгоод авахад араас нь хөөцөлдөх хүнгүй болгож санаа амраад дараагийн ажиллагаандаа орсон. АСЕМ сурвалжилах 1000 сэтгүүлчийг байрлуулна хэмээн бүх түрээслэгчдийг хөөж гаргасан. Эцэст нь хоосон байшинг “оршин суугчид” нь түрээслэх Засгийн газрын тогтоол гаргуулаад л ГХЯ. ДБҮААГ-ын дарга нар хувьчлаад авчихсан. Харин одоо ямар ажиллагаа хийх гэж АМГТГ-ыг яамнаас нь салгаж байгаа нь сонин. Санал гаргасан дэмжсэн сайд хоюулаа ашигт малтмал ихтэй алтны уурхайн хэрүүл байнга гарч байдаг Увс, Баянхонгор гэдэг аймгаас сонгогдсон болохыг л анхаарах хэрэгтэй. Мөн Ерөнхий сайд нь юм хэлэхгүй байгааг бүр ч гайхалтай.
НУУЦ.мн