.jpg)
АШУҮИС-ийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Э.Содномжамц яриа өгч Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа 174,4 тэрбумын эмнэлэг, дагалдах АШУҮИС-ийн цогцолборын газрын зөвшөөрөл ердөө хоёр үгнээс болж зогссон тухай яриа өгчээ. Гэхдээ түүний ярианаас олонд хүрсэн нь тус сургуулийн цогцолбор баригдсанаар хүн амын нөхөн үржихүйд маш том үсрэлт гарах тухай гаргалгаа байв. Дэд захирал “...Манай байгуулж байгаа цогцолборын замын хойт талд Цагдаагийн академи байна. Тэнд суралцагчдын 90 гаруй хувь нь эрэгтэйчүүд. Харин манай сургуулийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Энэ бол Монгол улсын хүн ам зүйн бодлогод эерэгээр нөлөөлнө...” гэв.

Монголд хүн ам зүйн нөхөн үржихүйн бодлогод байршил чухал ач холбогдолтойг одоо болтол мэддэггүй байжээ. Эмэгтэйчүүд олонтой сургуулийг залуучууд олонтой сургуулиас хол байрлуулсан нь төрийн том алдаа байсан байна. Дэд захирал санхүүгийн хүн атлаа бэлгийн хүмүүжил боловсрол зэрэг нөхөн үржихүйн олон талт асуудлыг хамардаг хүн амзүйн бодлогийн гол алдааг гярхай олж харжээ. Одоо цогцолбор баригдсанаар энэ алдааг засаж залруулах боломж гаргах аж. Цогболбор баригдвал удахгүй цагдаа нөхөртэй, эмч эхнэртэй гэр бүлийн тоо эрс өсөх бололтой. Ер нь цагдаагийн дүрэмт хувцастай цагаан өмсгөлтэй хос гоё харагддаг. Гэхдээ анагаахын эмэгтэй оюутнууд ирээдүйн цагдаа нөхрөө хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй. Цагдаа эмч хоёр хоюулаа төсвөөс цалин авна. Гэтэл төсвийн цалин бага, эмч нар одоо ч цалингаа нэмүүлэх гэж тэмцэж байна. Үүнээс үзэхэд цагдаа эмч хоёр суувал өрхийн орлого багатай гэр бүлийн тоо ихсэх аюул байгаа нь сайн юманд садаа мунддагүйн жишээ юм. Гэсэн ч энэ хоёр сургууль ойртвол Монголын хүн ам өсөх магадлал өндөр байгааг холбогдох байгууллагууд нь анхаарч газрын зөвшөөрлийн гайтай хоёр үгний алдааг нь бушуухан засаад өгөөсэй. Шинэ сайд Д.Сарангэрэл томилогдох үедээ хүн амын тоог өсгөх талаар тодорхой юм хэлж чадаагүй. Гэтэл хажууд нь ийм бэлэн ажил байж байна. Одоо цогцолборыг бариулах ажлыг яаралтай эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэснээр хүн амын тоог өсгөх ажил хийсэн гээд хэлэх үгтэй болно.
НУУЦ.мн
Дарга нарын архинд гүйсэн хоосон толгойтууд төрд шургалж орчоод солиоролоо гайхуулж явах юм да.
Компьютэр их тоглохоор ийм болдын.
Зөв сэтгэж байна. Ингэж байж бид 10 саяулаа болно. Битгий харааж зүхэж элдвийн юм бичээрэй. Төрийн зөв бодлого ийм л байх ёстой. Битгий буруу талаас нь хараарай. Зөв эерэгээр харвал юу нь буруу байгаам. Ерөнхийлөгчөөс илүү сэтгэж байгаа дэд захиралд амжилт
uuln demjeed ugbul buruuch yum baihguildee........zubl setgej bndaa
Kkk in
Ярилцлагыг нь бүрэн уншаарай