“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн өндөр Шао монгол ажилчныг УХААН АЛДТАЛ нь цохижээ
Нийтэлсэн: 2017-10-30 16:21:39

Манай сайт өмнө нь Дорнодод тодорч монгол хүний толгой дээр шар айрагны груушиг хагалдаг хятад атаман Ван Билэгтүгийн тухай мэдээлж байсан. Энэ удаад “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хятад атаман монгол ажилчныг ухаан алдтал нь цохисон тухай хүргэе... Тус компаний газрын тосны 19-р талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан монгол ажилтанг ажлын байран дээрээ байхад нь дээрээс нь шавар асгарч хувцсыг заваартуулжээ. Өрөмний дээд талд өндөр Шао гэдэг ажиллаж байсан гэнэ. Монгол ажилчин хувцсаа цэвэрлэж дуусах үед хятад эр дээшээ гараад ирж гэжээ. Дуудсаных нь дагуу дээшээ гарч өрмөндөө труба хийгээд харж суутал нь араас нь шилэн хүзүү рүү нь маш хүчтэй цохисонд хэсэг зууртаа ухаан балартсан гэнэ. Ухаан орж эргэн харахад өнөөх өндөр Шао ташаагаа тулан зогсож байжээ. Гарын хөдөлгөнөөр нь яагаад цохиж байгааг нь асуухад нь “миний нүүр лүү цохь” хэмээн дохиж илт зодоон өдөн ойртсон байна. Харин монгол ажилтан зодолдохоос татгалзаж болсон явдлыг хэсгийн даргадаа мэдэгджээ. Хэсгийн дарга нь 983-р ангийн өрмийн дарга Сүнжин жүнд хэлэхэд манай ажилчин тоглож зөөлхөн л цохисон хэмээн тоосонгүй. “Зөөлхөн цохиулсан” монгол ажилчин маргааш нь эмнэлэгт хэвжээ. Цохисон хятад нь БНХАУ-ын Лиа Ни аймгаас ирсэн, 30 настай Жи овогт Шаодун /Ji Xiao Dong/ гэгч гэнэ. Тэрээр ердөө дунд сургуулийн 8-р анги төгссөн атлаа монголчуудад даргархаад явдаг нь хятад ажилчдын мэргэжил, боловсролын түвшинг харуулж байна. Жи овогт Шаодун монгол ажилчидад ширүүн догшин ханддагаараа алдаршиж өндөр Шао гэгдэх болжээ. Уурласан үедээ монголчууд рүү шавар шороо чулуудах нь наад захын хэрэг гэнэ. Ер нь хятадуудын эзэрхэг, дээрэнгүй зангийн илрэл болсон бас нэгэн “атаман” аж. Ийнхүү Дорнод аймгийн төвд ч, “Петро Чайна Дачин Тамсаг” компанид ч хятадууд атаманддаг болжээ.
NUUTS.mn
